Дөрвөлжин эрүү багасгах мэс засал, Хэрхэн эмнэлгээ зөв сонгох вэ?

Хүний имижийг тодорхойлдог хамгийн чухал хэсгүүд бол яах аргагүй нүд, хамар, ам байдаг боловч хүний нүүрний хэлбэр том үүрэг гүйцэтгэдэг. Зөв төрх хэлбэр нь хүнийг залуу гоё харагдуулдаг бол хэт өнцөглөсөн ясны бүтэц нь хөгшин, настай харагдуулдаг.

Төрөлхийн эрүүний яс зузаан, өнцөглөсөн эрүүний шугамтай, тэгш бус хэмтэй нүүрний төрхтэй хүмүүс энэхүү асуудлаа шийдэх гэж дөрвөлжин эрүү засах мэс засал хийлгэдэг.

Дөрвөлжин эрүү засах мэс засал нь чихний доод талаас өнцөглөсөн шаардлагагүй ясыг доод эрүүнээс урд эрүүний шугам хүртэл багасган, урд тал хажуу талын шугамыг янзалдаг арга юм. Ингэснээр хүний төрх зөөлөн харагдаж, зөв хэлбэртэй болж, ясны бүтцээсээ болж ичиж халхалдаг байсан бол өөртөө итгэлтэй алхаж чадахаар болдог.
Энэхүү мэс заслын хувьд яс багасгах учир ажиллагаа ихтэй мэс засалд ордог. Тиймээс мэс заслын үр дүнг сайн байлгахын тулд туршлагатай, мэргэжлийн ур чадвартай эмчээр хийлгэх нь чухал.


Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлгээс “Яс нь маш олон мэдрэлийн судас, булчингаар бүтдэг учраас мэс заслын өмнө 3D-CT гээр дамжуулан ясны бүтэц болон зөөлөн эдийг нарийн судлах нь чухал байдаг. Мөн мэс заслын дараа мэдрэмж алдах зэрэг сөрөг нөлөөг багасгахын тулд мэс заслын дараах эмчилгээний систем болон өвчтөний аюулгүй байдал, хурдан эдгэрэлтийг энэ тэргүүнд тавих эмнэлгийн аюулгүй байдлын нарийн системийг судалж үзсэний дараа хийлгэх эхэсээ шийдэх нь чухал” гэж зөвлөсөн байна.

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна