Вонжин гоо сайхны эмнэлэг Цагаан сарын урамшууллаа зарлалаа. Get link Facebook X Pinterest Email Other Apps - January 29, 2019 Дэлгэрэнгүй мэдээлэлийг доорх хаягаас авна уу. Website: http://wonjinbeauty.com/?locale=mn E-mail: w.mongol@pwj.co.kr Phone:82-10-4370-3331 Mobile: +82-10-4370-3331(viber) Kakao talk: wonjinmn Facebook: www.facebook.com/wonjinmongolia Get link Facebook X Pinterest Email Other Apps Comments
Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу? - December 09, 2014 Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу? Хулмас гэж юу вэ? Хүний биед 2төрлийн хөлсний булчирхай байдаг бөгөөд нэг нь энгийн булчирхай нөгөө нь "Apocrine" нэртэй зөвхөн суганд байдаг булчирхай юм. Apocrine булчирхайгаас ялгарсан хөлс үсний угаар дамжин гадагшлаад арьсан дээр гарч агаар болон бактертай урвалд орж өвөрмөц хурц үнэрийг ялгаруулдаг бөгөөд үүнийг Хулмас гэж нэрлэдэг. Өөрийн хулмасаа арилгах гэж хүмүүс их хичээдэг ч энэ нь төдийлөн үр дагавар муутай байдаг. Суганы хулмасыг арилгах ерөнхий 2арга байдаг бөгөөд нэг нь суган дахь Apocrine булчирхайг мэс заслын аргаар хусаж арилгах арга, нөгөө арга нь суганд хөлсний булчирхайд ботокс тариа тарих арга юм. Apocrine булчирхайг хусаж арилгах мэс засал нь сүүлийн үед төдийлөн их хийгдэхээ больсон юм. Учир нь мэс заслын сорви их томоор үлдээхээс гадна 7-14хоног гараа ашиглан ажил хийх боломжгүй байдаг. Суганы хөлсний булчирхайд ботокс тарих арга нь сүүлд ни... Read more
Арьсны тухай ерөнхий ойлголт - December 04, 2014 Арьс гэж юу вэ? Арьс нь хүний биеийн хамгийн том эрхтэн бөгөөд нийт биеийн жингийн 12-14%ийг эзэлдэг, 1,5-2м талбайтай, 0,05-5мм хүртэлхи зузаантай бөгөөд нийт 3үе давхаргаас бүрддэг. 1. Эпидэрмис буюу өнгөн давхарга 2. Дермис буюу жинхэнэ арьсны давхарга 3. Гиподермис буюу өөхөн давхарга Эпидермис буюу өнгөн давхарга нь хамгийн гадна талд арьсны хамгийн нимгэн давхарга юм. Биеийн аль хэсэгт байгаагаас хамааран харилцан адилгүй зузаантай байдаг. Тухайлбал, нүдний зовхи хэсэгт эпидермис давхарга хамгийн нимгэн байх бөгөөд гарын алга, хөлийн ул, өгзөг хэсэгт хамгийн зузаан байдаг. Эпидермисийн суурийн давхрааны эсүүд митоз хуваагдлаар хуваагдан өргөст мөхлөгт давхарга руу шилжин аажмаар тунгалаг болон эвэрлэг давхарга руу шилжин эцэстээ гууждаг. Энэ хугацаа нь дунджаар 8-9долоо хоногийн хугацаанд явагдах бөгөөд энэ хугацааг арьсны өнгөн хөрс бүрэн төлжих хугацаа гэдэг. Эпидермисийн давхаргад олон төрлийн эсүүд байх ба үүнд... Read more
Батга хаана гарч байгаагаар эрүүл мэндээ оношлох - August 12, 2016 Батга хаана гарч байгаагаар эрүүл мэндийг оношлох Батга нүүрнээс гадна нуруу, хүзүү, хуйх гэх мэт олон газарт гардаг. Батга гарч байгаа байрлалаар эрүүл мэндээ оношлож болох нэгэн сонирхолтой зөвлөгөө хүргэж байна. Хацар дээрх батга Нүүрний Т зоныг бодвол тослог багатай нимгэн арьстай энэ хэсэгт батга гарвал хурдан эдгэрэхгүй сорви нь ч хурдан арилдаггүй. Хацар дээр батга гарсан бол ходоод элэг муу байгаан шинж гэнэ шүү. Эсвэл хэт чихэрлэг, тослог хоол хүнс хэрэглээд өтгөн хаталт өгсөн бол бас хацар дээр батга гардаг юм байна. Мөн уушги асуудалтай, дотор халуун ихтэй хүмүүс анхаарч үзэх хэрэгтэй. Ялангуяа тамхи татдаг зуршлаа зогсоон гэдэг ходоодонд тустай хоол хүнс хэрэглэж байх хэрэгтэй. Ногоо жимс сайн хэрэглэх тэр дундаа ногоон өнгөтэй байх хэрэгтэй шүү. Амны орчим батга Ядархаар ам тойрч батга гардаг гэдэг. Эмэгтэйчүүд сарын тэмдэг ирэхийн өмнө дараа ихээр гардаг. Биеэ дулаан байлгаж ус сайн ууж биед хурсан хорт бодисыг... Read more
Comments
Post a Comment