Нарийн жижиг хөхөнд усан дусал имплант нь төрөлхийн байгалийн юм шиг үзэмжийг нэмнэ.

Хөх томруулах ажилбар нь зориулалтын суулгац ашиглан хөхөнд цэмбэ үүсгэж хэмжээний хувьд багассан хөхийг сэргээх зориулалттай юм. Хэрвээ та өөрийн хөхний хэлбэр, хэмжээнд сэтгэл дундуур байдаг бол хөх томруулах хагалгааг зөвлөдөг. Энэ нь хөхний хэмжээг томруулахаас гадна бүх биеийн тэнцвэр, ерөнхий харьцааг сайжруулдаг.Хөх томруулах ажилбар дан ганц унжгар хөхийг засахад дутагдалтай. Хэрвээ та унжсан хөхөө өргөхийг хүсэж байвал хөх томруулах хагалгаанаас гадна хөх өргөх хагалгаа шаардагдана.
Усан дусал хэлбэрийн суулгацын онцлог шинжүүд:

Энэ нь нэрнээсээ ойлгомжтой бөгөөд усан дусал хэлбэртэй, суулгацын доод хагас нь илүү том хэмжээтэй. Үүнийг ашиглан томруулах тохиолдолд товчнууд бага зэрэг томрох ба дээд туйл руугаа хазайдаг. Энэ нь хэт унжгар, товч нь доор байрласан хөх, хэт хавтгай эсвэл цулцгар хөхөнд тохиромжтой.





Усан дусал хэлбэрийн суулгац тохиромжтой үе:
Хөхний эд бага
Унжгар хөх
Хөхний товч нь доор байрлалтай
Товчны хүрээнээс хөхний доод хэсэг хүртэл зай нь богино, хүрээ нь өргөн хөх


Усан дусал хэлбэрийн суулгацын төрөл: 

Бичил-барзгар төрөл
Гөлгөр ба барзгар суулгацын давуу талыг хослуулсан
Нимгэн арьстай болон хөхний эд багатай үед тохирсон
Онцлогууд: 
Төгс барзгар ба байрандаа чөлөөтэй эргэдэг
Суулгацыг суулгахад амар учраас сорви бага үлдэнэ
Капсул үүсэх, хэлбэр нь өөрчлөлт орох нөхцөл багатай
Барзгар төрөл
Гадаргуу нь барзгар, тэгш бус бөгөөд эдийг нөхөн төлжих болон суулгацыг хөдөлгөөнгүй янзлах боломжтой.
Онцлогууд: 
Капсул, эвэрхий үүсэх, хэлбэр өөрчлөгдөх нөхцөл багатай
Ажилбарын дараа иллэг хийх шаардлагагүй
Суулгац эргэх, хөдлөх нь бага


Мэс заслын өмнө дараах зурагтай танилцаарай. 


 Дэлгэрэнгүй мэдээлэлийг доорх хаягаас авна уу.

E-mail: w.mongol@pwj.co.kr 
Phone:82-10-4370-3331 
Mobile: +82-10-4370-3331(viber) 
Kakao talk: wonjinmn






Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна