Дунд насныхан гоо сайхны мэс заслын өмнө заавал мэдэж байх зүйлүүд


Сүүлийн үед дунд насны хүмүүс шийдвэр гарган гоо сайхны мэс засал ихээр хийлгэх болсон. 
Өмнө нь хөгшрөлтийн хууль бус аргаар давтан мэс засал хийх нь элбэг байсан бол одоо хялбараар ботокс, насны илүүдэл өөхийг арилгах, унжсах арьсыг галбиржуулах хэвлий хэсгийн өөхийг соруулах, хөхний мэс засал зэрэг нь энгийн хийгддэг мэс заслуулын нэг болсон. 
Мэс заслын дараах үр дүн санаанд тань нийцэхгүй бол өмнөх төрх рүү буцахад амаргүй учраас маш сайн бодож шийдээрэй. 



Сөрөг нөлөөгүй, аюулгүй сэтгэлд таарсан мэс заслын үр дүнг хүсэж байвал дунд насныхан доор зүйлүүдийг заавал мэдэж аваарай.



  1.     Дунд насны хүмүүсийн дунд даралт ихсэх, чихрийн шижингийн архаг өвчтэй хүмүүс их байдаг. Тиймээс архаг өвчин байгаа тохиолдолд мэс заслын өмнө мэргэжлийн эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй. Чихрийн шижины өвчтэй хүн мэс засал хийлгэхийн өмнө хоол хорих ба мэдээ алдуулагч хйивэл цусны эргэлтийг цочролд оруулах магадлалтай. Мөн цус алдалтын үер цус тогтохгүй, мэс заслын дараах шарх эдгэрэхгүй зэрэг хүндрэлүүд үүсэх магадлалтай учир цусны глюкозын хэмжээг тааруулах хэрэгтэй байдаг. 



    

  2. Та эмчдээ одоо ууж байгаа эм болон эрүүл мэндийн зориулалтаар хэрэглэж байгаа бүтээгдэхүүн байвал заавал мэдэгдээрэй. Мөн энгийн витамин болон тан зэргийг ууж байвал мэс заслын явцад цус алдах эрсдэлтэй тул мэс заслын өмнө болон дараа 1-2 долоо хоногийн өмнөөс уухгүй байхыг зөвлөж байна. 





3. эдийгээр өнгөрсөнтэй харьцуулбал хууль бус мэс ажилбар багассан боловч нууцаар хйигдсээр байна. Энэ нь сөрөг үр дагаварыг эх үүсвэр ба хариуцлага хүлээх тодорхой хүнгүй учир хувь хүн та өөрөө хохирох болно






4. Эмнэлэгээс заасан хугацаанд архи тамхийг хориглох хэрэгтэй. Архи нь үрэвсэлийг үүсгэх ба хавдарыг буулгах явцыг удаашруулдаг. Тамхи нь цус багасгаж, цусны эргэлтэнд сөргөөр нөлөөлдөг учир мэс заслын дараах шархны эдгэрэлтэлийг удаашруулдаг. Архи болон тамхийг мэс заслын өмнө 2долоо хоногийг өмнөөс зогсоох  ба мэс заслын дараа 1сарын хугацаанд хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. 





Дэлгэрэнгүй мэдээлэлийг доорх хаягаас авна уу.

E-mail: w.mongol@pwj.co.kr 
Phone:82-10-4370-3331 
Mobile: +82-10-4370-3331(viber) 
Kakao talk: wonjinmn




Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна