V line арьс татах ажилбар


V line арьс татах ажилбар

Дээхэн үед арьс татах ажилбар нь дунд болон түүнээс дээш насныхны хийлгэдэг ажилбар гэсэн ойлголттой байсан боловч дээш өргөгдсөн V хэлбэрийн эрүү болон чанга арьстай болохыг хүссэн 20, 30 насныхан V line арьс татах ажилбарыг ихээр хийлгэх болсон. 

Энэхүү ажилбарын тусламжтайгаар жижиг үрчлээ,   гүн үрчлээсийг тэнийлгэхээс гадна арьсны өнгийг цайруулах давхар боломжтой тул богино хугацаанд үр дүнгээ өгдөг ажилбар юм.


V line гэхээр зөвхөн хацар эрүүний хэсгийн арьсийг татдаг ажилбар гэх ойлголт төрж байгаа боловч дух, хацрын шанааны ясны хэсэг, хацар, хүзүү зэрэг гэх мэт өөрийн хүссэн хэсгийн арьсаа татуулах боломжтой. 

Энэхүү ажилбар нь арьсийг зөвхөн гадна талын давхрагаас таталт хийх бус дотор талын зөөлөн эдийг дээш татаж тогтоосноор удаан хугацааны туршид арьсийг чангалж дээш сойж өгдөг. Ингэснээр үр дүнгээ удаан барих боломжтой. 
Энгийн арьс татах ажилбар нь арьсны өнгөн давхаргад таталт хийснээр үр дүн бага, давтан арьс татуулах хугацаа ойрхон байдаг. Харин арьсыг гүн давхаргаас татаж чангалж өгснөөр давхар коллаген, эластин зэрэг бодисны ялгаралтыг ихэсгэж арьсийг залуужуулж чангалах хоёрдогч үр дүнг авч ирдэг. 

V line арьс татах ажилбарт энгийн утаснаас илүү тусгай дэгээтэй утсыг ашиглах бөгөөд энэхүү дэгээний тоо их байх тусам утсан таталын үр дүн сайн, үйлчилгээгээ удаан барьдаг. 

Хүний арьс нь шарх авбал цаанаасаа өөрийгөө эмчлэх зориулалттай байдаг. V line арьс татах ажилбар нь арьсны өөрийнх нь байгалийн энэхүү занг ашиглан хөгшрөлтөөс үүдэн суларч унжсан арьсны гүн дэх давхаргыг өдөөн арьсны эсний нөхөн төлжих чадварыг хурдасгаж өгнө. Арьсийг гүнээс нь өдөөж сэргээж өгдгөөрөө үр дүнгээ удаан хугацаагаар барьдаг. 


Ихэнх хүмүүс арьс татах ажилбарыг энгийн, хөнгөн ажилбар мэт ойлгодог. Гэвч энэ талаар мэргэшсэн, туршлагатай эмчээр хийлгэх хэрэгтэй бөгөөд туршлага багатай, арьс татах үйлчилгээ үзүүлэх эрхгүй газруудад хууль бус үйлчилгээг хийлгэснээр мэс ажилбарын дараа олон сөрөг үр дүнг авч ирэх аюултай тул эмнэлгээ сонгохдоо сайн судалж сонгохыг зөвлөж байна. 


Дэлгэрэнгүй мэдээлэлийг доорх хаягаас авна уу.
E-mail: w.mongol@pwj.co.kr 
Phone:82-10-4370-3331 
Mobile: +82-10-4370-3331(viber) 
Kakao talk: wonjinmn


Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна