Авокадо тосны ач тус


Авокадо тосны ач тус

Авокадо жимс нь дэлхий дээрх бүх жимснээс хамгийн их амин дэм агуулдаг жимс гэдгийг мэдэх үү. Банана шиг зөөлөн зажламжтай тул дангаар нь идсэн ч болдог. Авокадогийн найрлагад биед ашигтай өөх тос, каллиум, витамин Б2, витамин с, витамин Б6, витамин Е, dietary fiber зэргээр баялаг бөгөөд ялангуяа биед ашигтай тослогийн хэмжээ өндөр гэдгээрээ онцлогтой. 

Саяханыг хүртэл зөвхөн авокадо жимсийг нь иддэг байсан боловч сүүлийн үед авокадо тос гаргаж авах технологи хүчтэй хөгжсөнөөр шинэхэн шахсан авокадогийн тос хүмүүсийн гарт хэдийнээ хүрдэг болсон. Авокадо тосонд ханаагүй тосны хүчил буюу unsaturated fatty acid ихээр агуулагдсан тул эрүүл мэндэд нэн тустай.
Авокадо тосийг тогтмол хэрэглэх 3 шалтгаан
Эрүүл зүрх судасны систем: 
Дээр дурьдсанчлан авокадо тосонд ханаагүй тосны хүчил болох Олейны хүчил өндөр тунгаар агуулагддаг бөгөөд энэхүү хүчил нь биед хэрэгтэй HDL /high density lipoprotein/ холестериний хэмжээг ихэсгэж LDL холестериний хэмжээг багасгаж өгснөөр судасны ханыг цэвэрлэж, судасны нарийсалт үүсэхээс сэргийлдэг. 
Тураах үйлчилгээ: 
Дотор эрхтний өөхлөлтийг арилгахын тулд биед тустай тос хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөдөг. Энэхүү биед тустай тосны нэг нь яах аргагүй авокадо тос юм. Авокадо тосонд өндөр тунгаар агуулагддаг ханаагүй тосны хүчил болох олейны хүчил нь дотор эрхтэнд хуримтлагдсан өөх тосыг богино хугацаанд шатааж энерги болгон хувиргах чадалтай байдаг. 
Нүдний эрүүл мэнд: 
Авокадо тосонд витамин Е, витамин Б2, Б6, нүдний гол амин дэм болох Лүтэйн бодис ихээр агуулагдсан байдаг тул нүд харанхуй оргих, хуурайших, нүд хурдан ядардаг хүмүүст нэн тохиромжтой. 

Авокадо тосыг хоолондоо хэрэглэснээр бусад амин дэмийг биед шингэхэд туслахаас гадна авокадо тосонд шарж хайрсан хоол хийхэд амин дэм устаж үгүй болох, үнэр амт өөрчлөгддаггүй зэрэг давуу талтай байдаг. Гэвч авокадо тосны хадгалалт маш чухал байдаг. Удаан хугацаагаар таглааг нь онгорхой орхих, нарны гэрэл туссан газар хадгалах тохиолдолд бодисийн өөрчлөлтөнд орж улмаар биед хортой бүтээгдэхүүн болж хувирах боломжтой гэдгийг анхаарна уу. 

Холбоо барих:☎️ 010-4370-3331

Имейл: 📧 w.mongol@pwj.co.kr
☆Facebook page: Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлэг
☆Web site: wonjinbeauty.com
☆Хаяг: 2line Gangnam station 10 gate PAGODA tower


Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна