PRP өөх суулгалт

PRP өөх суулгалт 


Нүүрэнд өөх суулгах талаар хүмүүс их мэддэг. PRP өөх суулгалт гэхээр мэддэг хүмүүс цөөн байж болох юм. Өөх суулгалт нь тухайн хүний гуя, гэдэс гэх мэт тогтоц сайтай хэсгээс өөх соруулан авч нүүрэнд суулгадаг. Харин энгийн PRP өөх суулгалт нь юугаараа өөр гэдгийг доорх байдлаар танилцуулж байна. 


PRP гэдэг нь Platelet Rich Plasma үгийн товчлол хийгээд өөрийн цуснаас ялгаж авсан цэвэр эсийг өөхтэй хамт суулгадаг арга юм. PRP агуулагдаж байгаа өсөлтийн эсүүд нь амьдрах чадвар сайтай учир өөх хайлж алга болох явц багатай байдаг. 
Өөх бага хайлж удаан тогтоно гэсэн үг юм. 


PRP-нд агуулагдаж байгаа өсөлтийн эс нь арьсыг хурдан нөхөн төлжүүлж шарх сорви хурдан эдгээх чадвартай байдаг. PRР-ны хүний биед гүйцэтгэдэг үүрэг нь гэмтсэн судасыг эдгээж, цус тогтоон, шарх сорвийг эмчлэхээс гадна коллаген эсийг цочроож эсүүдийг сэргээж өгдөг үүрэгтэй. 
PRP өөх суулгалтыг хийлгэвэл хэлбэрээ удаан барихаас гадна арьсыг нөхөн сэргээх давхар үр дүнтэй. 


Хэсэгчлэн өөх суулгах биш нүүрэндээ бүхэлд нь өөх суулгалт гэхээр яг аль хэсгийг хэлээд байгаа хүмүүс ихээр асуудаг. Нүүрэнд өөх суулгах боломжтой хэсэг санасныг бодвол их байдаг. Нүүрний хэлбэр засах мэс засал хийлгэхээс татгалзсан өөх суулгалтаар гадаад төрхөө өөрчлөхийг хүссэн хүмүүс их. 
Жишээлбэл нүүрэндээ өөхгүй учраас хэт урт нүүртэй харагддаг бол хацар, эрүү хэсэгтээ зохих хэмжээний өөх суулгаж өгвөл нүүр богино харагдах үр дүнтэй. 


Өөх суулгалт хийлгэсний дараа эхэндээ овойж товойгоод хавантай эвгүй харагддаг ч 7-10 хоногийн дараа хаван бууж зүгээр болно. 14-28хоногийн дараа бага багаар овгор товгор нь алга болж өөх байрлалаа олоод минийх юм шиг болж ирнэ. Өөрийн өөхийг суулгадаг учир гадна биет орсон мэдрэмж төрөхгүй, элдэв муу үр дагавар багатай байдаг. 




Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна