Нүдний мэс засал хийлгэсний дараа барих дэглэм

Posted by wonjin park 2016-11-18 0 개의 댓글
Нүдний мэс засал хийлгэсний дараа барих дэглэм




Давхраа хийлгэсний дараа хэзээнээс нүүрээ будаж болох вэ, өвддөг үү, хаван нь хэзээ буух вэ зэрэг олон асуултууд гардаг. Мэс заслын дараа хавдсан нүдээ хараад гэртээ хэвтээд байхаар цаг ч явахгүй их л төвөгтөй байдаг. Яавал хурдан хаван буух вэ, эсвэл үрэвсэл үүсэх болов уу гэж олон талаар санаа зовож хүмүүст зориулсан доорх хэдэн зөвлөгөө өгье.


  
Асуулт: Мэс засал хийлгэхэд өвдөх болов уу?
ХариултМэс засал хийхийн тулд түр хугацааны нойрсуулалт, түүний дараа хэсгийн мэдээ алдуулалт хийдэг. Түр хугацааны нойрсуулалт хийхэд бага зэрэг унтах бөгөөд энэ хугацаанд мэс засал хийх хэсэгт хэсгийн мэдээ алдуулалт тариагаар хийдэг. Ихэнх хүмүүс хэсгийн мэдээ алдуулалт тариаг хийхэд өвддөг гэдэг учир түүний өмнө унтуулдаг бөгөөд ингэснээр мэдээ алдуулалтын өвдөлтийг мэдрэхгүй. Ингээд сэрхэд тань мэдээ алдуулалт хийгдсэн байх бөгөөд үүнээс хойш эмчийн зааврын дагуу нүдээ аниж, нээх хэрэгтэй. Иймээс мэс заслын явцад өвдөлт мэдрэхгүй, мэс засал дууссаны дараа нүд орчим хүнд мэдрэмж төрөх магадлалтай.




Асуулт: Мэс заслын дараа хаван буухгүй байна.
ХариултХаван нь мэс заслын арга, хүний биеийн онцлогоос шалтгаалан бага зэрэг өөр байдаг. Хаван хурдан буулгахын тулд хүйтэн жин тавих сайн бөгөөд эхний 3 хоног хүйтэн жин, 4 дэх хоногоос бүлээн жин тавиж эхлэх хэрэгтэй. Жин тависан ч сайн бууж өгөхгүй бол хөнгөн дасгал хөдөлгөөн, алхалт, сунгалтын дасгал хийж өгөх нь тустай. Эмчийн зааврын дагуу эмээ сайн уугаад ч хаван сайн буухгүй, мэс засал хийсэн хэсэгт улайж идээ гарах юм бол эмнэлэгт хурдан хандах хэрэгтэй. Ямар нэгэн шалтгаангүй ч хаван удаан бууж байгаа хүмүүс биеийн онцлогоос шалтгаалдаг учир тэвчээртэй хүлээх хэрэгтэй.
  


Асуулт: Унтхаар их хавддаг болов уу?
ХариултМэс заслын дараа 2-3 хоногт хаван маш ихээр үүсдэг. Үүнээс хойш бага багаар бууж эхлэх бөгөөд энэ үед их хавдах бий гэж айгаад унтдаггүй хүмүүс байдаг. Энэ нь буруу бөгөөд унтахгүй бол хүний эрүүл мэндийн баланс алдагдан эдгэрлт удаашрах тохиолдол байдаг. Тиймээс сайн унтаж амарч, эхний 3 хоног өндөр дэрэн дээр унтах хэрэгтэй. Ингэснээр хаван буухад тустай гэдгийг сануулах байна.




Асуулт: Мэс засал хийлгэсний дараа хэзээнээс нүүрээ будаж болох вэ?
ХариултБага зэргийн хөнгөн нүүр будалт нь 3 хоногоос хийж болох ч нүдээ будах эсэх нь мэс заслын аргаас шалтгаалан өөр байдаг. Хэрвээ зүсэж хагалгаа хийсэн бол 14 хоногийн дараагаас нүдээ будах боломжтой. Хэт эрт нүдээ будвал бохир орж үрэвсэл үүсэх магадлалтай учир болгоомжтой байх хэрэгтэй. Мөн мэс засал хийлгэсний дараа 21 хоногоос линз зүүхэд тохиромжтой. Хэрвээ хараа муутай линз зүүдэг бол мэс заслын дараа нүдний шил зүүх хэрэгтэй.




Асуулт: Мэс засал хийлгэсний дараа хэзээнээс архи тамхи хэрэглэх болох вэ?
ХариултАрхи тамхи нь шарх эдгэрэх хугацааг удаашруулан үрэвсэл үүсгэх эх үүсвэр болдог тул 28 хоногийн дараагаас хэрэглэх нь зөв. Хүн болгоны шарх эдгэрэх хугацаа өөр байдаг учир эмчийн үзлэг хийлгэсний дараа хэзээнээс хэрэглэх болох эсэхийг лавлаж асууна уу.




Асуулт: Хэзээнээс нүүрээ угааж болох вэ?
ХариултОёдолын утас авхуулсны дараа нүүрээ угаах боломжтой. Нүүрээ угаахдаа нүд хүчтэй нухаж үрэхгүй байх хэрэгтэй гэдгийг санана уу.

Асуулт: Саун, нийтийн усны газар хэзээнээс орж болох вэ?
ХариултӨндөр градусын саун, усны газарт 21 хоног орохгүй байх хэрэгтэй. Олон хүн ордог нийтийн усны газар нь бохирдол ихтэй байдаг учир мэс заслын дараа халдвар орох, үрэвсэл үүсгэх муу талтай.







0 개의 댓글 :

Post a Comment