Давхраа жижиг зүсэлт хийгээд тавигдахгүй юу?

Давхраа жижиг зүсэлт хийгээд тавигдахгүй юу? 


Зүсэлттэй, зүсэлтгүй аргын давуу талыг нийлүүлсэн арга учир тавигдана гэж санаа зовох хэрэггүй.


Хэсэгчилсэн зүсэлт нь 3хэсэг жижиг хэмжээний зүсэлт хийгээд илүүдэл өөхийг авч давхраа гаргадаг учир зузаан зовхитой ч цэвэрхэн давхраа гарч ирнэ. Зүсэлтгүй аргаас илүү давхраа тод зүсэлттэй аргаас илүү өөрийн юм шиг харагдана.


Хэр зэрэг зүсэлт хийх вэ?
Хэсэгчилсэн зүсэлт учир зовхинд бүтэн зүсэлт хийхгүй.
Зүсэлтийн хэсэг нь эмч болгон харилцан адилгүй ч Вонжин эмнэлэг өөх ихтэй нүдэнд 2мм зүсэлт хийдэг.



Гэвч дунд хэсэгт нь урт зүсэлт хийх тохиолдол байдаг ба энэ нь зүсэлттэй аргатай бараг ойролцоо учир дунд нь тод давхраа ороод төгсгөл хэсэгт нь үл мэдэг давхраа гарах тул болгоомжлох хэрэгтэй.


Хэсэгчилсэн зүсэлт нь сорви үлдэх үү?

Зузаан зовхитой хүмүүс хэсэгчилсэн зүсэлт хийж давхраа гаргах ба зүсэлтийн хэмжээ маш жижиг учир зүсэлтгүй аргатай ойролцоо давхраа ч төрөлхийн мэт гарч ирнэ.


Өмнө

Дараа

Давхрааны зураасан дэгүүр зүсэлт хийдэг учир сорви бараг мэдэгдэхгүй, 3-5сарын гэхэд сорви бүрэн алга болно.


Зүсэлттэй аргын оронд хэсэгчилсэн зүсэлтээр хийлгэж болох уу?

Зүсэлттэй арга хэцүү гээд хэсэгчилсэн зүсэлт хийлгэнэ гэдэг нь буруу юм, мэс заслын үр дүн хүссэн хэмжээнд гарахгүй байх магадлалтай.

Зузаан зовхитой бол хэсэгчилсэн зүсэлт хийгээд илүүдэл өөхийг авч болох ч зүсэлттэй арга шиг хүссэн хэмжээгээр авч чадахгүй, унжсан арьс ч тайрч авч чадахгүй учир хэт зузаан зовхитой бол зүсэлттэй аргаар хийлгэсэн нь зөв бөгөөд илүү үр дүнтэй.

Мэс заслын аргыг өөрийн нүдний хэлбэр арьсны зузаан зэргийг харгалзан сонгох хэрэгтэй бүрэн ойлгох хэрэгтэй



Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна