Та турахыг хүсч байна уу? Тэгвэл энэ 10 аргыг л хэрэгжүүлэхэд хангалттай.

Та турахыг хүсч байна уу? Тэгвэл энэ 10 аргыг л хэрэгжүүлэхэд хангалттай.
 

Нэгдүгээрт, Биеэнд сайн dessert зууш ид.
Тураж байх хугацаанд тодорхой хэмжээгээр dessert идэх хэрэгтэй. Тэглээ гээд шокодад, зайрмаг, шарсан хуурсан зүйл идэх биш юм. Гэдэс хонхолзох болгонд лууван, огурцы, ногоо, дуфу зэргийг идэх хэрэгтэй.              
 
Хоёрдугаарт, Хоол идэхдээ зурагтаа унтраа.
Зурагт үзэнгээ хоол идвэл энгийн хооллодгоос 40% илүү  их иддэг гэсэн судалгаа гарсан. Хооллох үедээ мессеж бичих, ном унших нь хоолны хэмжээг ихэсгэдэг байна. Хоол идэхдээ зөвхөн хоолондоо анхаарч сурах хэрэгтэй.
 
Гуравдугаарт, Өдөр бүр өөрийн биеийн жинг үз.
Мэдээж биеийн жингээ үзэхдээ 1,2хоногийн биеийн жингийн өөрчлөлтийг үл тоох хэрэгтэй. Долоо хоногийн өмнөх/дараах биеийн жинг харьцуулахад хэрвээ биеийн жин нэмэгдсэн байвал турах дэглэмийн аргаа өөрчилж үзэх хэрэгтэй.
 
Дөрөвдүгээрт, Долоо хоногт 3удаа булчингийн дасгал хий.
Мэдээж гүйх, алхах нь турахад хамгийн ихээр нөлөөлөх ч туранхай чанга биетэй болохын тулд заавал булчингийн дасгалыг хийж өгөх хэрэгтэй.
 
Тавдугаарт, Ходоод хонхолзож өлсөх үед утсаар ярь.
Ходоод хонхолзож, өлсөх үе нь 5минут орчим үргэлжилдэг. Тиймээс энэ үеийг л тэвчихэд хангалттай юм. 5минут тэсэх хамгийн найдвартай арга бол утсаар найзуудтайгаа ярих юм.
 
Зургаадугаарт, Жимс ид.
Жимс нь ус,эслэг ихээр агуулж байдаг учраас бага хэмжээгээр идэхэд л цатгалан мэдрэмжийг төрүүлдэг. Мөн турах явцад өтгөн их хатдаг учраас жимс идсэнээр үүнээс сэргийлэх боломжтой.
 
Долоодугаарт, Өглөөний хоол заавал ид.
Нүүрс ус, уураг, бага зэргийн өөх тос агуулсан өглөөний хоол нь цусны хэмжээг тогтворжуулж, цатгалан мэдрэмжийг удаан баридаг учраас хоолны дэглэм барихад тустай байдаг.
 
Наймдугаарт, Архинаас татгалз.
Зарим хүмүүс зууш идэхгүйгээр зөвхөн архи уувал таргалахгүй гэж бодоцгоодог. Архи нь өөрөө хүний хоол идэх дур хүслийг өдөөхөөс гадна өндөр кл калоритой юм. Тиймээс турах дэглэм барих хугацаанд архинаас түр татгалзах хэрэгтэй.
 
Есдүгээрт, Сайн унтаж амар.
Ердийн унтах цагаасаа 30минутын өмнө унтаж, 30минутын дараа босох нь хоолны дуршлыг багасгадаг гэсэн судалгаа гарсан байдаг. Нойр бага байх тусам хоолны дуршил нэмэгддэг учраас турах дэглэм хийж байх үедээ хангалттай сайн унтаж амрах хэрэгтэй.
 
Аравдугаарт, Өөрийгөө туранхай гуалиг байгаагаар төсөөлөн хар.
Шантарч, эцсэн үедээ өөрийн сайхан болсон туранхай гуалиг төрхийг төсөөлөн хар. Тэгсэнээр эрч хүчийг олж бүр ч идэвхитэй турах болно. 
 
 

Web site : wonjinbeauty.com
 
 
 
Facebook id : Wonjinmn
Kakao Talk id : Wonjinmn
 
Tel : 010-4370-3331 / 070-4706-8636     
 
 







Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна