Шүдний бүрээс гэж юу вэ? Ямар тохиолдолд шүдний бүрээсийг хийлгэх шаардлагатай вэ?
Шүдний гоо сайхан
Энэ удаад шүдний бүрээсийн талаар танилцуулж байна.
Шүдний бүрээс гэж юу вэ?
Шүдний бүрээс гэдэг нь шүдний цоорол, гэмтэл нь палаан, ломбо болон бусад эмчилгээгээр эмчлэгдэхгүй шүд дахин сэргээх боломжгүйгээр муудсан тохиолдолд энэхүү аргыг хэрэглэнэ. Шүдний бүрээс нь шүд урагшаа товойж гарах юмуу, далийсан шүд, шүдний өнгө хувирсан юмуу шүд хоорондын зай ихтэй бол шүдийг жижиглэж үрсэний дараа бүрээсийг углаж хийх арга юм.

Шүдний бүрээсийг хэн хийлгэвэл зохимжтой вэ?
* Урд талын шүд овсгоо
* Шүд хоорондын зай ихтэй
* Шүдний өнгө хувирсан
* Урд шүд хорхойтох юмуу гэмтлээс болж мэдрэлийн эмчилгээ хийлгэх шаардлагатай хүн
* Шүдний байрлал болон хэлбэрээ өөрчлөхийг хүссэн тохиолдолд
Шүдний бүрээсийн онцлог давуу тал
* Шүдийг бүхэлд нь allceramic(шаазан) эдлэлээр хийдэг учраас өөрийн шүдний өнгөтэй адил.
* Шүдний аппарат зүүхээс татгалзаж байгаа бол богино хугацаанд бага зардлаар янзлуулах боломжтой.
* Бат бөх, удаан эдэлгээтэй гоо сайхны эмчилгээ болно.
Шүдний бүрээс хийлгэсний дараах анхаарах зүйлс
* Шүдээ өдөрт хамгийн багадаа 2удаа фтортой ОО-гоо угаах хэрэгтэй.
* Хатуу хоол, мөс болон бусад хатуу зүйлийг зажилж гэмтэхээс ал болох зайлсхийх хэрэгтэй.
* Хумсаа мэрж хазахгүй, шүдээ хатуу зүйл бутлахгүй байх хэрэгтэй.
Шүдний бүрээс хийлгэсэн хүмүүсийн
өмнө / дараах зураг
өмнө / дараах зураг
Web site : wonjinbeauty.com
Email : w.mongol@pwj.co.kr
Facebook id : Wonjinmn
Kakao Talk id : Wonjinmn
Tel : 010-4370-3331 / 070-4706-8636
Comments
Post a Comment