Муруй хамар тэгшлэх мэс засал гэж юу вэ?

Муруй хамар тэгшлэх мэс засал гэж юу вэ?


Хамар нэг талруугаа муруйснаараа гадаад үзэмжин нөлөөлхөөс гадна, хамар битүүрэх, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг.



Иймээс чих хамар хоолойн мэргэжлийн эмч нарын нарийн үзлэгийн дараа хамар тэгшлэх мэс заслыг хийнэ.

Муруй хамар тэгшлэх мэс заслыг
 
хэн хийлгэвэл зохилтой вэ?

  • Муруй хамарнаас болж нүүрний баланс таарахгүй хүн
  • Хамрын муруйлт их биш ч хамар байнга битүүрэх, хамрын өвчин байнга тусах
  • Хамрын нүх нь далийсан хүн
  • Хамрын хиймэл эд далийсан хүн

Мэс засал хийх арга

Хамрын муруйлтын хэмжээ, хэлбэрээс хамааран мэс засал хийх арга өөр өөр байна.


1. Мөгөөрс, хиймэл эд суулган хамар тэгшлэх арга

Муруй хамар тэгшлэх аогуудаас хамгийн амархан арга болно. Бага зэрэг хазайж муруйсан хэсэгт, мөгөөрс болон хиймэл эд суулган тэгшилж өгдөг арга болно.

2. Хамрын ясыг тэгшлэх арга

Муруй хамрын ясны 2талын төв хэсгийг босоогоор нь сэтлэн зөв байрлалд оруулдаг арга юм.

3. Хамрын үзүүр, таславчийн мөгөөрсийг тэгшлэх арга

Хамрын үзүүр болон нурууны орчим муруй бол таславчийн мөгөөрсийг тэгшлэж өгөх хэрэгтэй байдаг.

4. Таславчийн мөгөөрс тайрах арга

Таславчийн мөгөөрс гэдэг нь хамрын дотор нэлэнхүйд нь бүрхэн байдаг хана шиг мөгөөрс бөгөөд, яс болон мөгөөрс хэсгээс бүрдэнэ.Ялангуяа хамрын нурууг тогтоож байгаа багана гэж хэлхэд болно. Энэ багана далийх, муруйхад таславчийн муруйлт болдог. Иймээс мэс засал хийхээс өмнө хамгийн түрүүнд таславчийн муруйлт болсон эсэхийг шалгана.

5. Доод самалдаг тэгшлэх арга

Хамар битүүрэх үзэгдэл нь самалдагтай холбоотой бол тухайн хэсгийг тайрч авах эсвэл долгионы эмчилгээгээр багасган хамрын хөндийг багасган хамар битүүрэх өвчинийг эмчилэж өгөх боломжтой.






Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб хуудаснаас авна уу.


 E-mailw.mongol@pwj.co.kr 
   
     goy@pwj.co.kr
 
 
Холбогдох утас : + 82-70-4706-8636,
             
                        + 82-10-4370-3331

Монголоос : 7677-3400
 
 
 
 
Хэрвээ та хамрын зөвлөгөө авахыг хүсвэл доорх линкээр холбогдоно уу.
 

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна