2014 оны хумсны трэнд загвар

2014 оны хумсны трэнд загвар


Хувь хүний гадаад имижид төлөөлөх нэгэн хүчин зүйлийн бол хумсны урлаг юм. Сүүлийн энгйин будагтай харьцуулбал 2-3 дахин илүү өнгөлөг гель хэлбэрийн хумны будгыг ихээр хэрэглэх болсон.

* Энгийн хумсны будаг болон гель будгийн ялгаа
Арай гэж хумсаа гоё будчихаад хатаах гэж байгаад зураад хаячихаар үнэхээр гол харладаг. Харин гель хэлбэрийн хумсны будаг нь энэ тал дээр санаа зовох хэрэггүй юм. Гель хэлбэртэй хумсны будаг нь 14 хоног өнгөрсөн гоё өнгөө алдахгүй гялтагнаж байдаг. Мөн хумсаа будаад хатаах гэж 20 минут шаардахгүй зориулалтын гэрлэн аппартанд гараа 1 минут хийгээд л хатах боломжтой.



* Гель хэлбэрийн хумсны будгийн талаар
Гель хэлбэрийн хумсны будаг нь Герман улсаас гаралтай. Тунгалаг нимгэн харагдах ч хүчтэй хатаасны дараа санаанд оромгүй хатуу хэлбэртэй учир хумсанд дээрээ хүссэн өнгөөрөө будаж, зураг зурж, чимэг зүүлт наахад санаа зовох зүйлгүй байдаг.


* Гель хэлбэрийн будгаар хэрхэн будах вэ?
Солонгос улсад олон төрлийн брэндийн будаг, хатаагч аппарат байдаг ч ерөнхийдөө энгийн хумсны будгаас 3 дахин илүү үнэтэй байдаг. Санасаныг бодвол үнэтэй учир сүүлийн үед гэртээ өөрөө будах зориулалтын будаг гарч эхэлсэн. Гэхдээ хямд үнэтэй байлаа гээд сайн зүйл биш юм хумс гэмтээхгүй байх нь хамгийн чухал. Гэхдээ гелэн хумсыг мэргэжлийн салонд хийлгэсэн ч хумс гэмтээдэг. Гелэн хумс хийхийн тулд эхлээд хумсны өнгөн хэсгийг үрж өгдөг, түүний дараа будгаа түрхэж эхэлдэг.


* Анхаарах зүйл
Гелэн будгаар будуулаад удаан байлгах нь муу байдаг. Шинээр ургаж байгаа хумсанд муугаар нөлөөлдөг учир 28 хоногоос илүү байлгах хэрэггүй. Арилгахдаа ч гэсэн албаар хуулаж авахгүйгээр зориулалтын аргаар нь арилгах хэрэгтэй. Мэдээж хумс гэмтэх нь тодорхой ч аль болох зориулалтын сайн чанарын будаг, ариутгасан багаж ашиглан хийлгэх хэрэгтэй.

 
 
 
 
 
Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб хуудаснаас авна уу.



Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна