Цээжний булчингаа хэрхэн хөгжүүлэх вэ

Цээжний булчингаа хэрхэн хөгжүүлэх вэ

 
 
 
 
 
Орчин үеийн залуус биеийн хөгжил, гадаад үзэмжинд ихээхэн анхаарал тавих болсон. Биеээ хөгжүүлэхийн тулд байнгын дасгал хөдөлгөөн хийж хоолны дэглэм баридаг. Гэхдээ дасгал хөдөлгөөн хийлээ гээд хурдан хугацаанд үр дүн үзэх хэцүү ялангуяа цээж хэсгийн таргалалт алга болохдоо удаан байдаг. Мөн таны цээж хэсгийн таргалалт хурдан алга болохгүй эсвэл хөхөнд хэлтэнцэр баригдах тохиолдол байдаг.

1. Эрэгтэй хүний хөх яагаад томордог вэ?

Таргалалт гормоны өөрчилөлт зэргээс шалтгаалан хөх үүсдэг. Хөхтөй эрэгтэй хүмүүс эрүүл мэндийн хувьд асуудалтай биш ч гадаад үзэмж харагдац байдлаасаа болж ихээхэн стрессддэг. Хялбар дасгал хөдөлгөөнөөр алга болох тохиолдол байдаг ч эмчилгээ хийлгэх шаардлагатай хүмүүс ч байдаг.

* Таргалалтаас үүдсэн хөх



Хамгийн ихээр үүсдэг шалтгаан бол таргалахад хүний хөх ч бас хамтдаа таргалах үе байдаг. Дасгал хийх багасч, идэх хоол элбэг болсон өнөөгийн нийгэмд хэт таргалалттай хүмүүс ихэсч, эрэгтэй хүмүүс ч гэсэн эмэгтэй хүний хөх шиг товойж гарч эхэлсэн. Өсвөр насан дээрээ гэнэт таргалсан хүмүүс, өсөлт нь зогсож насанд хүрсэн хойноо томорсон хөх алга болох тохиолдол их байдаг ч бага насны хүүхдийн хөхийг анзаар ч харж байх нь зүйтэй. Хэрвээ хэт их таргалалт биш бол жингээ хасахад дагаад хөхний өөхжилт ч бас давхар хасагддаг. Дасгал хийх хэмжээгээ ихэсгэж хоолоо зөв тохируулж жингээ хасвал хөхний өөхжилт ч бас аяандаа алга болох учраас санаа зоволтгүй байдаг. Зөвхөн хөх хэсгээрээ турахыг хүсэж байвал өөхөө соруулж болох ч, хөх өөхжөсөний гол шалтгаан нь таргалалт байсан учраас жингээ хасах нь хамгийн зөв арга юм.
 
* Гормоны өөрчлөлтөөс болж үүсэх шинж тэмдэг
Даралтны, гормоны эм ууснаас гарах эмийн нөлөө, элэгэнд ямар нэгэн өөрчлөлттэй, өсвөр үе болон ахмад үеийнхний гормоны ажиллагаа, эмэгтэй гормон их ялгарах нь гол шалтгаануудын нэг нь болж өгдөг. Хөхөнд хэлтэнцэр баригдаж, жингээ хасаад ч хөхний өөх хасагдахгүй байх, Мөн тарган биш хэрнээ хөх хэсгээрээ махлаг хүмүүс үүнд хамаарна. Ийм тохиолдол нь гормоны нөлөөллөөс үүссэн хөхний судал болон өөхний давхарга ихэссэн гэж үзэх боловч Жингээ хасахаас илүүтэйгээр үүнийг тайрч авах эмчилгээг хийлгэх нь хөхний өөхжилтийг зогсоох арга болж өгнө.
* Эрэгтэй хүн хөхний хорт хавдар туссан шинж тэмдэг
Эрэгтэй хүн хөхний хорт хавдар тусдаггүй гэж ихэнхи хүмүүс бодоцгоодог. Эмэгтэй хүмүүсийг бодвол нилээн ховор тохиол боловч,  эрэгтэй хүн ч бас хөхний хорт хавдар тусах магадлалтай юм. Гэвч эрэгтэй хүмүүс хөхний хорт хавдарт туслаа ч өөрт мэдрэгдэх зовиургүй учраас мэдэхгүй өнгөрөөх үе их байх бөгөөд, нэг талын хөхөнд хэлтэс шиг хатуу бондгор зүйл баригдаж, нөгөө талын хөхнөөсөө хамаагүй илүү том байвал хөхний хорт хавдар байх магадлалтай юм. Гэвч хөхний хавдартай эрэгтэй өвчтөнгүүд, хөх хэсгээрээ махлаг байх нь таргалалтаас уу, гормоноос уу аль эсвэл хөхний хавдараас уу гэдгээ мэддэггүй учраас хөх хэсгээрээ сайн турахгүй байвал эмнэлэгт нэг хандаж нарийн шинжилгээ хийлгэх нь зүйтэй.

2. Эрэгтэй хүний хөхний өөхийг хасах ямар аргууд байдаг вэ? 

Хөхний өөх хасах арга ерөнхийдөө дасгал хийх, эмчилгээ хийлгэх гэж хуваана. Өвчний илрэл болон байдлаасаа хамаарч хөхний өөхийг хасах арга өөр өөр байдаг.
* Trapezius цохилт өгч сэргээх арга
1) Хэвтээ байдлаас хоёр гараа хоёр талруугаа далайлгаж өгнө.
2)Удаанаар гараа өргөхдөө тохой, суганы хэсэг хүртэл дээш өргөнө.
3) Цээжээ шалнаасаа хөндийрүүлэхгүйгээр аль болох дээшээ өргөнө.
4)Бага зэрэг ядарч эхэлвэл хэсэг амраад бага багаар давтан тоогоо ихэсгэж хийнэ.
 
* Тураад тураад хөхний өөх хасагдахгүй байвал хэлтэнцэрийг авах хагалгаа хийлгэх хэрэгтэй.
 
Хөх ургах өвчин гэдэг нь эмэгтэй хүний хөхийг хэлдэг ч, эрэгтэй хүн хэрнээ хөхний судал болон хөх хэсгээрээ өөхжиж хөгжсөнг хэлнэ. Турсаны дараа ч хөхөөрөө өөхжсөн хэвээрээ байвал өөх соруулах хагалгааг, өөхжингөө хөхний судал нь хамт хөгжсөн байвал хөхний судалыг тайрах хагалгааг хийх болно.
 
- Хөхний судал нь хүртэлээ сайтар хөгжчихсөн эрэгтэйн хөхний судалыг тайрах эмчилгээ
Хөхний судал нь хөгжсөн хүний тохиолдолд заавал өөх соруулах хагалгааг хамтад нь хийдэг. Хөний толгойн бор хэсгийн  доор бага зэрэг зүсэлт хийж хөхний судалыг шууд тайрч тогтооно.
 
- Эхо шинжилгээ болон Удамшилын шинжилгээ өгсөний дараа эмчилдэг эрэгтэй хөхний хорт хавдар
Эрэгтэй хөхний хорт хавдар байх магадлалтай бол удамшилын  BRCA шинжилгээг авах нь их бий. BRCA шинжилгээний хариугаар ямар нэгэн өөрчлөлттэй гэж гарвал хөхнй хорт хавдар тусах магадлал маш өндөр юм. Нэг талын хөх л өөхжих юмуу хэлтэнцэр баригдаж байвал эрэгтэй хөхний хавдарын шинжилгээ өгөх нь зүйтэй.
 

3. Би ч бас хөх ургах өвчин туссан уу? Өөрөө өөрийгөө оношлох нь

 

 

 

1.       10-12наснаас эхлэн хөх томорч өсөлтийн үе дууссаны дараа ч хөх том хэвээрээ байвал.
2.       Тарган мөртлөө ялангуяа хөх хэсгээрээ өөхжилт ихтэй. 
3.       Турсан ч хөх том болж харагдах. 
4.       Ялангуяа нэг талын хөх томорч харагдах. 
5.       Хөх хэсгээрээ өөхжилт ихтэй, хөхний бор болон хөхний толгой их хөжсөн.
             6.       Бариу цамц өмсвөл хөх болон хөхний толгой их тодорч харагдах.

Дээрхитэй адил шинж тэмдэг илэрвэл, хөхний зураг авахуулж, эхо шинжилгээ зэрэг нарийн шинжилгээгээр дамжуулан эмчилэх аргаа сонгосон нь тустай.  Хөхний өөхжилтөөс болж шаналж яваа эрэгтэйчүүд өвдөхөөсөө илүүтэйгээр сэтгэл санаагаар гутарч стрэсст орох нь их байдаг. Ил товойж гарч ирсэн хөхөө далдлах гэж үргэлж том цамц өмсөх юмуу үүнээс болж шаналж яваа эрэгтэйчүүд одоо дахиж стрэсст оролгүйгээр шинжилгээгээр оношоо тодорхойлж зөв зохистой хөхний өөхжилтөө хасах эмчилгээг санал болгож байна.
 
 
 
Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб хуудаснаас авна уу.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна