Хэрхэн хурдан хугацаанд хөлөө нарийсгах вэ

Хэрхэн хурдан хугацаанд хөлөө нарийсгах вэ

 

Орчин үед гоё хөлтөй болох гэсэн олон эмэгтэйчүүд байдаг. Бүдүүн зузаан хөлтөй эмэгтэйчүүд дор хаяж нэг удаа ч гэсэн хөлөө нарийлгах гэж бодож хичээж үзсэн байдаг. Зузаан бүдүүн хөлтөй бол бие барисан хувцас юбка өмсөхөөс их санаа зовдог. Гадаад үзэмжээс гадна яваандаа өвдөг, хөлийн шагай хэсгээр даац хэтрэн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Ингээд өнөөдөр та бүхэндээ хөл хэсгээрээ хэрхэн турах вэ талаар зөвлөгөө өгье.

 

1. Байнга турж таргалаад байна уу? Жингээ хэрхэн барих вэ

 

Хурдан хугацаанд турж таргалаад байгаа шалтгаан нь тогтсон жингээ бариж чадахгүй байгаатай холбоотой байдаг. Тэгвэл жингээ барих болон хоолны дэглэм барих ямар уялдаа холбоотой вэ?
Эзгүй арал дээр 1 сар амьдарсан хүн 80кг-аас 60кг болтолоо турсан байдаг. Тэгвэл энэ хүн дахин хотод ирээд 60кг биеийн жингээ бариж чадах уу?
Бариж чадахгүй. Хоол идээд эхлэхээр мэдээж дахин таргалаж эхлэх болно. Хүний бие дор хаяж 6 сар нэг жингээ баривал тэр жингээрээ байдаг. 6 сарын дотор богино хугацаанд их хэмжээний калори хасах нь аюултай. 80кг жинтэй хүн богино хугацаанд хичнээн их жин хассан ч 6 сар тэр жингээ бариж чадахгүй бол дахин таргалаж 80кг болдог.
Хоолны дэглэм бариж жингээ хасах нь бидний өөрөө өөртөйгөө хийж байгаа тулаан юм. Тиймээс турсны дараа биеийн жингээ удаан хугацаанд барих хоолны дэглэм болон дасгал хөдөлгөөнийг сонгох хэрэгтэй.

* Байнгын хоолны дэглэм барилт болон хурдан таргалаж турах нь хөл хэсгээрээ их таргалахад нөлөөлдөг.
Мэдээж хүн болгон харилцан адилгүй ч эмэгтэй хүний өгзөг гуя хамгийн түрүүнд таргалаж нүүр хамгийн сүүлд таргалдаг. Турахдаа эсэргээр байдаг. Хурдан турж таргалдаг хүмүүс цээж хэсгээрээ туранхай хөл хэсгээрээ тарган байдаг.

 

2. Хөл хэсгээрээ тарган байдгын шалтгаан


Цээж хэсгээрээ туранхай ч хөл хэсэг нь тарган хүмүүс байдаг. Ийм эмэгтэйчүүд юбка болон жинсэн өмд өмсөхөөс их санаа зовдог. Залуу эмэгтэйчүүд хөл хэсгээрээ яаж турах вэ? яагаад ингэж таргалдаг юм бэ? гэж ихээр асуудаг. Шалтгаан нь 3 зүйл байдаг.

* Удамшил
Гэр бүлийн хэн нэг нь ийм бол удамшиж дагадаг. Мөн сарын тэмдэг нь эрт ирсэн эсвэл сарын тэмдэг хоорондын зай удаан болон хөл хэсгээрээ таргалах магадлалтай. Эмэгтэй гармон нь өөхний эсийг өгзөг, гуя, ташаа хэсэгт өөхийг бөөгнүүлэх үүрэгтэй байдаг ба эмэгтэй гармон их ялгарах тусам хурдан таргалдаг.

* Шорвог иддэг зуршил
Хэрвээ өглөө орой хөл хэсгээрээ их зузаардаг хөл өвддөг бол хавантай байх магадлалтай. Мөн шорвог хоол хүнс их иддэг бол цусны эргэлтийг муутган хаван үүсгэдэг. Тиймээс хоолны зуршилаа засах хэрэгтэй.

* Буруу зуршил
Буруу амьдралын зуршил нь хаван үүсгэх шалтгаан болдог. Хөл хэсгээрээ хавагнадаг хүмүүсийг харвал босоо ажил их хийдэг, эсвэл суугаа ажил их хийдэг хүмүүс байдаг. Мөн хэт бариу өмд өмсдөг, бариу гутал өмсөхөд цусны эргэлт мууддаг учир амархан хавагнадаг.

3. Сунгалтын дасгал нь хөл нарийсгах үр дүн
Хүн бүхэн богино хугацаанд жин хасагхыг хүсдэг. Гэхдээ богино хугацаанд жин хасах нь эсэргээр хөл хэсгээрээ зузаан мах үүсгэх муу талтай гэж дээр тайлбарласан. Тиймээс хөл хэсгээрээ нарийсах хамгийн үр дүнтэй арга нь  6 сарын турш нэг жингээ тогтмол барих хэрэгтэй.

* Түр амрах хугацаандаа хийх боломжтой дасгал

- Хөлний хэлбэрийг бүхэлд нь засах
Энэхүү дасгал нь өгзөг, шилбэний булчин нийтэд нь үр дүнтэй дасгал юм. Гэхдээ хэт их булчин хөгжисөн хүн их хэмжээтэй хийхэд тохиромжгүй. Дасгалыг хийхдээ 10сек орчим зөөлөн удаан хийх хэрэгтэй.



  1. Хөлдөө мөрний хэмжээтэй зай аван зогсоон зөөлөн амьсгал аван хөлөө нугалана.
  2. Гуяны булчинд ачаалал бүрэн өгсөний дараа зөөлөн босож эхлэнэ.
  3. Энэхүү дасгалыг өдөрт 2-3 удаа нэг хийхдээ 10-12 удаа хийнэ.
*Босоо хэлбэртэй сунгалтын дасгал
Энэ дасгалыг хийснээр гуяны гадна тал болон хөл нийтдээ нарийн болох үр дүнтэй. Дасгалыг хийхдээ зөөлөн хийх хэрэгтэй.


  1. Зөөлөн амьсгаа аваад нэг хөлийн өвдөг нугалан өргөнө.
  2. Хөлөө ээлжилэн солиод 3 удаа хийж өгнө үү.

4. Хурдан хугацаанд үр дүнтэй эмчилгээ

Хурдан хугацаан их хэмжээний өөх алга болгох арга нь өөх соруулах эмчилгээ юм.

* Хүссэн нэг хэсгийн өөх арилгах - BodyJet

* Хөлийн унжисан арьс чангалах - BodyTite

* Хатуу махыг зөөлрүүлэх - Ultrajet

* Их хэмжээний өөх соруулах - Erchonia laser

* Зузаан хэт хөгжисөн хөлийн булчин арилгах -

Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб хуудаснаас авна уу.
 











Comments

Post a Comment

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна