Вонжин эмнэлэг Филиппин улсад зохион байгуулагдсан "Korea Winter Travel Fair 2013" үзэсгэлэнд оролцов

Вонжин эмнэлэг Филиппин улсад зохион байгуулагдсан "Korea Winter Travel Fair 2013" үзэсгэлэнд оролцов




Филиппин Манила хотод зохион байгуулагдсан "Korea Winter Travel Fair 2013" үзэсгэлэн нь Солонгосын аялал жуучлалын албаны эрүүл мэндийн аялал жуучлалын салбараас зохион байгуулсан бөгөөд энэхүү үзэсгэлэнд Солонгос улсын аялал жуучлалын чиг хандлага, эрүүл мэндийн аялал жуучлалын талаар танилцуулсан болно. Солонгосын орчин үеийн дуу хөгжмийн нөлөөгөөр тус улсыг зорих болсон Филиппин жуулчид ихээр нэмэгдэж байгаа учир энэхүү үзэсгэлэнг зохион байгуулсан болно.

Вонжин эмнэлэг нь энэхүү үзэсгэлэнд амжилттай оролцоод ирсэн. Энэ удаагийн үзэсгэлэнд Вонжин эмнэлэг арьс арчилгаа, шивээс зэрэг мэс ажилбарыг хийж үзэсгэлэнд оролцогчдийн анхаарлыг ихээр татаж байлаа.

Солонгосын орчин үеийн дуу хөгжмийн Халлюу урсгал Япон, Хятад Өмнөд азиа, Европ, Саудын араб зэрэг дэлхийн хэмжээнд танигдан олны анхаарлыг ихээр татаад байгаа. Ялангуяа Филиппин улсад драма, дуу хөгжим ихээр нэвтэрсэн төдийгүй гоо сайхны мэс заслын талаар тус улсын иргэд ихээр сонирхох болсон.

Вонжин эмнэлэг дарга Пак Вон Жин эмч нь "Солонгосын эрүүл мэндийн үйлчилгээ болон арга барилыг танилцуулаж, эмнэлэг болон арьс арчилгаа, шивээсний төвийн үйл ажиллагааны талаар танилцуулсан нь манай эмнэлэгийг гадны үйлчлүүлэгчид танилцуулах зорилго оршисон юм. Филиппин улсын хувьд гоо сайхны мэс заслын асар ихээр сонирхолтой байдаг. Мөн цаг агаар хэт халуунаас болж арьс гэмтэн бараан өнгөтөй болдог учир арьсны эмчилгээний талаар ихээхэн сонирхож байсан. Цаашид их ирээдүйтэй зах зээл гэж үзэж байна." гэж ярилаа.

Саяхан Филиппиний ABS-CBN телевиз ирж манай эмнэлэг бичлэг хийгээд явсан байгаа. Солонгосын соёл зан заншлийн талаар нэвтрүүлэг хийх гэж ирсэн бөгөөд үүндээ гоо сайхны мэс заслын талаар мэдээлэл заавал оруулана гэжээ. Филиппинчүүд Солонгосын толигор цагаан арьсны талаар ихээхэн сонирхож байгаа. Дэлхийн хэмжээнд Солонгосын дуу хөгжим ихээр тархсан төдийгүй энэхүү орны соёл зан заншлийг мэдхийг ихээр хүсэх болсон гэж санууллаа.



Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб хуудаснаас авна уу.
 


Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна