Олон улсын эрүүл мэндийн аялал жуучлал 2013 (KIMTC)

Олон улсын эрүүл мэндийн аялал жуучлал 2013 (KIMTC)




Өнгөрсөн 11 сард БНХАУ-ын Гуанжоу хотод Пайнэншолньюүс болон Солонгосын аялал жуучлалын газар хамтран 6 дахь удаагийн "Солонгосын эрүүл мэндийн аялал жуучлал 2013" үзэсгэлэнг нээсэн бөгөөд манай эмнэлэг энэхүү үзэсгэлэнд оролцоод ирсэн.

Энэ удаагийн үзэсгэлэн нь хоёр орны гоо сайхны мэс заслын туршлага харилцан судлах, солонгосын гоо сайхны мэс заслыг таниулах нь гол зорилго байлаа.

Үзэсгэлэнд Вонжин эмнэлэгээс гадна 41 эмнэлэг 8 зуучлах байгууллагаас нийт 190 хүний бүрэлдхүүнтэй оролцсон бөгөөд Хятадын аялал жуучлалын байгууллагын нийт 1000 гаруй хүмүүс оролцсон. Энэхүү үзэсгэлэнгийн гол сэдэв нь "Let's talk, beauty & Fun' бөгөөд "эрүүл мэнд+урлаг" гэсэн нэгдсэн хөтөлбөрийн дор явагдалаа.

Энэ удаагийн үзэсгэлэнд Хятадын аялал жуучлалын байгууллагаас гадна хоёр орны хамтарсан эмнэлэг байгуулая гэсэн саналтай хөрөнгө оруулагчид их байсан. Ялангуяа Солонгосын гоо сайхны мэс заслын талаар ихээхэн сонирхож байсан төдийгүй Вонжин эмнэлэгт шилдэг эмч мэргэжилтнүүд ажилладаг, эмнэлэгийн дотоод орчин тохилог цэвэр гэдгийг сайн мэдэж байсан. Солонгосын гоо сайхны мэс заслын талаар төлөөлөл болон сууж байгаа эмнэлэгийн хувьд ирсэн хүн болгонд эелдэг найрсагаар үйлчлэхийг хичээж байлаа.

Түүнчлэн энэхүү үзэсгэлэнд үүдэл эсийн эмчилгээ, дахин мэс засал, өөх суулгах, үс суулгах зэрэг төрөл бүрийн сэдвээр харицлан туршлага судлан хурал семинар хийлээ.
 
Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб хуудаснаас авна уу.


Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна