Унжсан хөхний эзлэхүүн болон уян хатан байдлыг хамтад нь

 

Сайн байцгаана уу, Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлэг байна.

Өнөөдөр та бүхэнд хөгшрөлт, төрөлт, огцом таргалалтаас үүдэн унжиж суларсан хөхийг хөхний шугамаар нь сойх мэс заслын тухай танилцуулъя.

 

<Хөх унжсан эсэхээ мэдэх арга>

Унжсан хөх гэдэг нь хөхний доод зурааснаас хөхний толгой доор харагдаж байхыг хэлнэ.

Хэвийн хөх нь хөхний толгой нь хөхний зурааснаас 4-5см дээр бөгөөд 45градусын налуу байхыг хэлдэг ба хөхний толгой нь хэт доор байвал хөх сойх шаардлага үүсдэг.

 

1-р зэргийн унжилт: Хөхний толгой хөхний зурааснаас 1см дотор доошилсон тохиолдолд

2-р зэргийн унжилт: Хөхний толгой хөхний зурааснаас 1-3 см дотор доошилсон тохиолдолд

3-р зэргийн унжилт: Хөхний толгой хөхний зурааснаас 3 см-аас илүү доошилсон тохиолдолд

 

<Унжилтын зэргээс хамаарч хийгдэх арга ч өөр>

CASE 01 Жижигхэн хэр нь унжсан хөх

Хэт их унжаагүй тохиолдолд хөхөндөө суулгац суулгахад хөх томрон унжилт сойгдох боломжтой.

CASE 02 Жижиг хэр нь хэт унжсан хөх

Жижиг хэр нь хэт унжилттай хөхтэй тохиолдолд суулгацаар томруулан давхар унжсан хөхийг сойх мэс засал хамт хийлгэснээр шийдэх боломжтой.

CASE 03 Том хөхтэй хэр нь хэт унжсан тохиолдол

Хөх багасгах болон хөх сойх мэс заслыг хамтад нь хийснээр сайн үр дүнд хүрэх боломжтой.

 

Унжсан хөхний мэс заслын суулгац суулгах арга болох Dual Plane буюу цээжний булчингийн хэсэгхэн газрыг зүсээд суулгацын дээд хэсгийг хөхний булчингийн доор, суулгацын доод хэсгийг хөхний булчингийн төгсгөл хэсгийн дээр байрлуулах аргыг хэлнэ.

Булчингийн дээр болон доор суулгацыг байрлуулснаар илүү өөрийн мэт мэдрэгдэж хатуурах болон эвгүй мэдрэмж төрөх зэрэг сөрөн үр дагаваруудаас сэргийлж өгдгөөрөө давуу талтай.

 

01. Зөвлөгөөний өмнө хүн бүр өөрийн гэсэн асуулгыг бөглөнө

02. Илүү бодит байлгах үүднээс 3Dзураг ашиглан үр дүнг урьдчилан харуулах систем: Мэс заслын өмнө 3D зургаар суулгацын хэмжээ, харагдах байдал, хэрхэн байрлах зэрэг бүгдийг урьдчилан харах боломжтой.

03. Илүү шинэчлэгдсэн нарийн шинжилгээний систем: Эмнэлэг дотроо нэгдсэн шинжилгээний хэсэгтэй бөгөөд мэс заслын өмнөх цусны шинжилгээ, зүрхний хэм алдагдлын хэмжилт болон цээжний зураг гэх шинжилгээг хийлгэх боломжтой.

04. Full HD дотрын дуран ашиглана: Ингэснээр илүү нарийн бүтэц болон дотор цус алдаж буй эсэх зэргийг шууд шалган мэс засал хийгдэх боломжтой бөгөөд илүү аюулгүй эрсдэл багатай хийгдэнэ.

05. Keller funnel гэх аргаар суулгацыг суулгадаг: Энэхүү аргын тусламжтай энгийн хэмжээнээс илүү бага хэмжээний зүсэлтээр суулгацыг суулгах боломжтой бөгөөд биеийн бүтэц, мэдрэлийн судас зэргийг хөндөлгүй илүү нарийн бөгөөд эрсдэл багатай ба давхар үрэвсэл үүсэхээс сэргийлж өгдгөөрөө давуу талтай.

06. Мэс заслын үеэр хавирга хооронд байрлах мэдрэлийн хэсэгт мэдээ алдуулах тарьдаг: Цээжний хэсгийн өвдөлтийг их тархи руу дамжуулдаг хавирга завсар байрладаг мэдрэлийн судсанд мэдээ алдуулагч тарьснаар мэс заслын өмнө болон дараах өвдөлт дамжигдахгүй ба ингэснээр цээжний хэсгийн өвдөлтийг илүү бага мэдрүүлэхэд тусалдаг.

Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлэг нь мэс заслын бүхий л төрлөөр мэргэшсэн их эмч нартай бөгөөд тусгайлан хувь хүний онцлогт тохирсон зөвлөгөөг хүргэн амжилттайгаар 20жилийн турш хөхний мэс заслаараа тууштай ажиллаж ирсэн чадварлаг хамт олон бөгөөд таныг хүссэн төрхөд тань хүргэх болно.




Facebook: www.facebook.com/wonjinmongolia

Instagram: www.instagram.com/wonjinmn


Phone: 82-10-4370-3331


homepage: www.wonjinbeauty.com/mn


E-mail: mongol@kwj.co.kr


Viber: +82-10-4370-3331


Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна