Үрчлээг шийдэхэд туслах TOP 3 төрлийн гоо сайхны мэс засал

Арьсны хөгшрөлт хамгийн ихээр явагддаг хэсэг нь нүдний ойр орчим гэж хэлж болно. Нүдний эргэн тойронг харвал арьсны давхарга бусад хэсгүүдээс нимгэн байдаг тул хөгшрөлт хурдан явагддаг. Хөгшрөлт нь нас ахих тусам тохиолддог байгалийн үзэгдэл юм. Нүүрнээс хөгшрөлт хамгийн түрүүнд явагддаг хэсэг бол нүд байдаг. Хөгшрөлт явагдснаар нүдний зовхи унжих, нүдний доор үрчлээс ихсэх, нүдний доорх өөх нь товойж унжих болон нүдний доорх хар толбоноос үүдэн дүр төрхөнд хар бараан мэт сэтгэгдэлийг төрүүлдэг.  

Нүдний үрчлээний улмаас гоо зүйн асуудалд санаа зовж, стресст орж буй хүмүүсийн тоо улам нэмэгдэж байгаа бөгөөд ийм хүмүүст зориулан Солонгос эмэгтэйчүүдийн зовхи, арьсны онцлогийг шинжилсэн нийтлэлүүд олны дунд нэр хүндтэй болоод байна. Эдгээр хүмүүст зориулан доорх үрчлээг сайжруулах гоо сайхны мэс заслын аргуудыг санал болгож байна. Үүнд: 

1. Дээд зовхи 

2. Доод зовхи 

3. Духны арьс татах гоо сайхны мэс засал 

Дээд зовхи: 

Дээд зовхины гоо сайхны мэс засал нь зовхины арьс хөгшрөлтөөс үүдэн унжсан, нүдний хараа муудсан, сормуус нүдийг хатгах, нүдний булчингийн арьс наалтах болон арьсны өвчин үүсч таагүй мэдрэмж төрүүлэх зэрэг шалтгаануудаас үүдэн унжсан зовхийг чангалан наалдсан арьсыг янзалж харааны тогтвортой байдлыг бий болгон энгийн амьдралдаа авч буй таагүй мэдрэмжийг багасгадаг. Гоо сайхны мэс заслын аргын хувьд унжсан зовхинд зүсэлт хийж, шаардлагатай унжсан арьс, өөх булчинг зохих хэмжээгээр аван зовхи өргөж булчин болон арьсыг татан, оёж тод сэргэлэн нүдийг бий болгож өгдөг.  

Доод зовхи: 

Цаг хугацаа өнгөрөх тусам арьс унжиж, өөх нь гарч ирснээр үрчлээг гүн харагдуулж, нүдний доор хар хүрээ үүсгэн нүүрэнд гунигтай ядарсан сэтгэгдэл төрүүлдэг. Энэ тохиолдолд доод зовхины гоо сайхны мэс засал нь нүдний доорх үрчлээсийг арилгаж, хар хүрээг засаж илүү залуу харагдуулах боломжтой. 

Мөн нүдний доорх уутанцарт үүссэн өөхийг нүдний доорх хонхойсон хэсэгрүү шилжүүлж тарааж өгнө. Ингэсний дараа унжсан арьс болон шаардлагагүй өөхийг тайрч авж арьсыг татан оёж, нүд орчмын унжсан арьс үрчлээс, нүдний доорх өөхийг засч өгдөг. 

Духны арьс татах гоо сайхны мэс засал: 

Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлэгийн бас нэгэн тусгай гоо сайхны мэс заслын арга болох Angel eye гоо сайхны мэс засал нь нүдэнд зүсэлт хийхгүйгээр үсэн дотор  хөндлөн жижиг зүсэлт хийж духны унжсан  арьсыг булчинтай нь  өргөснөөр, хөмсөг өргөгдөн, тод сэргэлэн нүдийг бий болгож өгдөг. Хүний дүр төрхийг давхраа гэхээсээ илүү хөмсөг болон нүдний хэлбэр хоорондын зайгаар тодорхойлдог бөгөөд хагалгааны явцад үйлчлүүлэгчдийн сонирхол, онцлогт тохируулан давхраанаас үл хамааран өөрийн мэт нүдийг бий болгодог. 

Духны арьс татах гоо сайхны мэс заслын арга нь үсний шугамын дотор баруун, зүүн тийш 1-2 инч урт зүсэлт хийдэг. Зүссэний дараа дурангаар дамжуулан дух болон хөмсөгний доод хэсэг хүртэл нээсний дараа унжсан духыг өргөж өгдөг. Унжсан дух, унжсан хөмсөгөө татаж зассаны дараа хөмсөг, духыг зөв тохируулан зөөлөн, сэргэлэн нүдийг бий болгож өгдөг. Нэмж дурдахад, духны арьс татах гоо сайхны мэс заслын арга нь сорви багатайгаас гадна нүдэнд тийм ч анзаарагдахгүй тул наснаас үл хамааран бүх насны хүмүүст тохирдог. 

Үрчлээг сайжруулах гоо сайхны мэс засал нь зөвхөн унжсан арьс болон булчинг татаж зүсдэг мэс засал биш юм. Хөмсөг өргөх, буулгах хүчийг тэнцвэржүүлэх нь чухал бөгөөд хөмсөгийг буулгах булчингуудын хүчийг тохируулан барьж байгаа холбоосыг суллаж өгдөг. 

Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлэг нь гоо сайхны мэс заслын өмнө өвчтөний нөхцөл байдлыг нарийн тодорхойлсоны дараа мэс заслыг явуулдаг бөгөөд хагалгаа хариуцсан мэргэжлийн эмч хагалгаанаас өмнө болон дараа үйлчлүүлэгчдийг эдгэртэлийг нарийн харж ханддаг аюулгүй системийг (SAFE SYSTEM) хэрэгжүүлэн ажиллаж байна. 













Website: http://wonjinbeauty.com/?locale=mn

E-mail: mongol@kwj.co.kr

Phone: 82-10-4370-3331

Mobile: +82-10-4370-3331(viber)

Kakao talk: wonjinmn

Facebook: www.facebook.com/wonjinmongolia






Comments

  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна