Вонжин Гоо сайхны эмнэлэгийн Вон Ги Жон эмч эрдэм шинжилгээний хуралд оролцов.

Вонжин Гоо сайхны эмнэлэгийн Вон Ги Жон эмч нь 2021 оны 12 сарын 12ны өдөр Солонгосын гоо сайхны мэс заслын нийгэмлэгээс зохион байгуулагдсан хөх, хөхний мэс заслын  бага хуралд уригдан оролцож, илтгэл тавилаа. 

Вон Ги Жон эмч нь бие галбирын гоо сайхны мэс заслын талаарх хэсэгт оролцсон бөгөөд аюулгүй болон үр дүнтэй өөх соруулах эмчилгээний талаар илтгэл тавьсан. 

Өөх соруулах мэс заслыг дотор нь гуяны өөх соруулах, гарын шууны өөх соруулах, хэвлийн өөх соруулах гэж хуваадаг. Гэвч гоо сайхны мэс засалчтай нарийн зөвлөлдсөний үндсэн дээр хэт их өөх соруулахаас татгалзан, өөрийн биеийн галбиртай тохирсон зохих хэмжээгээр өөх соруулах эмчилгээг үргэлжлүүлэх нь зүйтэй. 
 
Вон Ги Жон эмч нь 1997онд Солонгос улсад анх удаа өөх соруулах мэс заслыг нэвтрүүлж эхэлснээс хойш хамгийн сүүлийн үеийн шинэ техник, технологиийг ашиглан  эмэгтэйчүүдийн хамгийн үзэсгэлэнтэй биеийг бүтээж, өөх соруулахад шаардлагатай урьдчилсан үзлэгээс авахуулаад аюулгүй мэдээ алдуулалтын арга зэргийг хурлаар дамжуулан танилцуулсан болно. Мөн мэс заслын үеийн өвчтөний нөхцөл байдлын дагуу арга хэмжээ аван, хагалгааны дараах арчилгаа, хагалгааны дараа гарч болзошгүй хүндрэлүүдийн талаарх мэдээллийг хуваалцсан. 

Танилцуулгын үеэр эрхлэгч Вон Ги Жон хэлэхдээ "Олон хүмүүс өөх соруулах мэс заслыг энгийн буюу хөнгөн хагалгаа хэмээн буруу ойлгодог тохиолдлууд их байдаг бөгөөд өөх соруулах мэс засал нь хагалгааны хамгийн чухал хэсэг ба мэргэжлийн гоо сайхны мэс засалч хийж байж аюулгүй, үр дүнг авах боломжтой” хэмээн дурьдан цаашдаа гоо сайхны мэс заслыг гадаад, дотоодод хөгжүүлэхийн төлөө шаргуу ажиллах болно" хэмээсэн. 
 












Website: http://wonjinbeauty.com/?locale=mn

E-mail: mongol@kwj.co.kr

Phone: 82-10-4370-3331

Mobile: +82-10-4370-3331(viber)

Kakao talk: wonjinmn

Facebook: www.facebook.com/wonjinmongolia


Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна