Нүдний гоо сайхны мэс засал, нүдний төрхөндөө тохируулж мэс заслын аргаа...

Гоо сайхны мэс засал өргөн дэлгэрч буй өнөө үед хүмүүсийн хамгийн их сонгож хийлгэж байгаа нь нүдний мэс засал юм. Учир нь нүдний багахан хэмжээний өөрчлөлт нүүрний төрхийг бүхэлд нь өөрчилж, хөөрхөн харагдуулдаг. 

Яг үнэндээ нүдний давхраатай том нүд нь хүнийг тод, сэргэлэн дүр төрхтэй болгодог бол жижиг нарийхан нүд нь гунигтай жавхаагүй төрхтэй харагдах хандлагатай байдаг. Тийм учраас өөрийн төрхөө илүү хөөрхөн цоглог болгохын тулд нүдний давхрааны мэс заслыг ихээр хийлгэх болсон.

Гэвч олон хүмүүс хийлгэдэг гээд нүдний мэсзаслыг хөнгөн гэж бодож болохгүй. Тухайн хүнд тохирсон нүдний хэлбэр, нүдний зовхины зузаан, зовхины унжилт зэргээс шалтгаалж олон зүйлийг шалгасны эцэст өөртөө тохирох мэс заслын төлөвлөгөөг гаргах хэрэгтэй.

Мөн эвэнт болон хямд мэс заслын үнэд хууртагдан өөрийн онцлог шинжийг харгалзан үзэлгүй яаран мэс засал хийлгэсэн тохиолдолд нүдний давхраа зузаан, 2 нүдний хэмжээ өөр байх, олон давхраатай болох гэх мэт сөрөг нөлөөнөөс үүдэн сэтгэлийн зовлонтой хүмүүс нэлээн их байдаг. Мэс заслын өмнө гоо сайхны мэс заслын эмнэлгийн мэргэжилтний зөвлөгөөг авалгүй мэс засал хийлгэвэл сэтгэл ханамжгүй, сөрөг үр нөлөө үүсэх магадлалтай байдаг. 

Тийм учраас дахин давтан хагалгаа хийлгэхээс сэргийлэхийн тулд инстаграм юмуу одуудын нүдийг дагаж хийлгэхээс илүү нүүрнийхээ тэнцвэрт байдлыг харгалзан мэс заслыг хийлгэх хэрэгтэй. Ойрд хүмүүс натурал байдлыг илүү чухалчилж үзэж байгаа учраас маш сайн бодож төлөвлөн хийх хэрэгтэй.

Нүдний гоо сайхны мэс засал нь нарийн оношилгоо, нарийн мэс засал шаарддаг тул мэс заслын талаар хангалттай туршлагатай мэргэжлийн эмнэлгийг сонгох нь зөв байдаг бөгөөд тухайн хүн өөрт таалагдсан бол үнэн дүнгээс илүүтэйгээр мэргэжилтний ажилладаг газар, хийж байсан мэс заслууд, мэс заслын дараах арчилгаа зэргийг дэлгэрэнгүй мэдэх нь чухал юм.

WJ Вонжин гоо сайхан мэс заслын эмнэлгийн профессор Ким Юн Бэ саяхан БНСУ-д болсон [Нүдний гоо сайхан мэс заслын судалгааны нийгэмлэгийн 14-р академи] -д олон жилийн клиник туршлага, ноу-хау дээр үндэслэн хийсэн илтгэлийг амжилттай удирдан явуулсан бөгөөд дээд зовхи татах мэс засал сэдвээр лекц уншсан.

Гоо сайхнаас эхлээд нүдний эрүүл мэндийг анхаардаг Вонжин эмнэлэг нь Avellino группын нүдний эвэрлэг бүрхүүлийн өөрчлөлт, генийншинжилгээний үйлчилгээг хангаж байгаа бөгөөд, нүдний гоо сайхан мэс заслын хөгжил дэвшлийн төлөө бүхнээ хүчлэн дайчлан ажиллаж байна.

Мөн мэдээ алдуулалтын мэргэжилтэн болон 40 гаруй төрлийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, аюулгүй байдлын системээр тоноглогдсон бөгөөд яаралтай байдлын үед түргэн шуурхай хариу арга хэмжээ авах боломжтойгоос гадна  үйлчлүүлэгчдийг хурдан эдгээх тусламжийн системийг багтаасан болно.




Website: http://wonjinbeauty.com/?locale=mn

E-mail: mongol@kwj.co.kr

Phone: 82-10-4370-3331

Mobile: +82-10-4370-3331(viber)

Kakao talk: wonjinmn

Facebook: www.facebook.com/wonjinmongolia

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна