Өргөн том духны асуудал, дух багасгах мэс заслаар шийдээрэй!

Орчин үеийн нийгэмд жижигхэн нүүр, залуухан төрхийг гоо сайхны жишиг үзүүлэлт болгосноор өргөн духаа багасгахыг хүсдэг хүмүүс улам бүр нэмэгдсээр байна.

Төрөлхийн өргөн духтай юмуу М хэлбэрийн духтай байх нь эмэгтэй хүнийг эрэгтэй төрхтэй, эрэгтэй хүнийг хөгшин настай хүн шиг харагдуулдаг. Өмнө нь үсний шугамаар шивээс хийх юмуу духанд үс суулган асуудлыг шийддэг байсан бол орчин үед дух багасгах мэс заслыг ихээр хийлгэх болсон.  

Дух багасгах мэс засал нь шууд утгаараа духны уртыг багасгах мэс засал бөгөөд үсний шугамын дагуу нарийн зүсэлт хийж хуйхыг татах бөгөөд зөвхөн духны уртыг багасгах бус тухайн хүний царайны онцлогт тохируулан хүсч буй духны хэлбэрийн дизайн гаргаж үсний шугамыг тохируулах бөгөөд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж өндөр байдаг.

Мөн, дух багасгах үед үсний угийг налуу өнцгөөр зүссэнээрээ үсний уганд гэмтэл бага, зүсэлт хийсэн хэсгээр үс дахин ургаж мэс заслын сорви нүдэнд харагддаггүй онцлогтой. 6 сарын хугацаанд биед шингэж хэлбэрт оруулдаг эндутайн утсыг ашиглах бөгөөд тухайн хүний онцлог болон хуйхны уян хатан чанараас хамааран 1-3см орчим дух багасах бөгөөд сорвийг томсгох задрах эрсдлээс сэргийлдэг учир мэс заслын дараа үрэвсэл, сөрөг үр дагавар бага байдаг.



Дух багасгах мэс засал нь заавал ихээр багасгахдаа биш тухайн хүний нүүр царайнд тохирох эсэхийг бодолцож үзэн үсний угийн гэмтэл болон сорви багасгаж төрөлхийн мэт үсний шугамыг гаргаж өгөх нь чухал бөгөөд дух багасгахтай хамт дух сойх мэс засал хамт хийгддэгээрээ жижигхэн нүдийг засаж, булчинг чангалж өгснөөр дух өргөгдөн духны үрчлээ арилах гэх мэт олон талын давуу талтай мэс засал юм.



Вонжин гоо сайханмэс заслын эмнэлгийн доктор Кан Мүн Сог нь олон илтгэл, лекцүүдээс гадна дух багасгах мэс заслыг дараагийн түвшинд хүргэсэн бөгөөд Солонгос улсын гоо сайхны мэс заслын холбоонд хүлээн зөвшөөрөгдөж эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлсэн байдаг. 






Website: http://wonjinbeauty.com/?locale=mn

E-mail: mongol@kwj.co.kr

Phone: 82-10-4370-3331

Mobile: +82-10-4370-3331(viber)

Kakao talk: wonjinmn

Facebook: www.facebook.com/wonjinmongolia




Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна