Дасгал хийгээд ч турдаггүй хэсэг, өөх соруулвал үр дүнтэй болов уу?

         Хоолны дэглэмд санаа зовж, жин нэмэхэд хүйс харгалздаггүйтэй адил эрэгтэй эмэгтэй бүхий л хүмүүс жингээ хасахыг хүсдэг. Гэсэн хэдий ч та хичнээн бага идэж, хичнээн их дасгал хийж байгаагаас үл хамааран турдаггүй хэсгүүд байдаг. Дэлхийн гоо сайхны мэс заслын салбарт өргөнөөр танигдсан  Олон улсын гоо сайхны мэс засалчдын нийгэмлэг (ISAPS) мэс засалтай холбоотой судалгааны дүнг нийтэлжээ. Судалгааны дүнд  2014-2015 оноос  өөх соруулах мэс засал  тасралтгүй хийгдсээр байна.



Өөх соруулах мэс засал гэдэг нь биеийн доторх өөхийг соруулж аваад, биеийн галбирыг гаргаж өгөх мэс засал юм. Нэг үгээр хэлбэл хоол сойсон ч, дасгал хийсэн ч арилдаггүй өөхийг арилгаж биеийн хэлбэрийг гаргаж өгдөг үр дүнтэй арга юм. Гэвч хагалгааны талаар сайн ойлголтгүйгээс болж мэс засал хийлгэсэн тохиолдолд сэтгэл ханамжгүй байх магадлалтай тул сайн судалж мэс засал хийлгэхийг санал болгож байна.

Өөх соруулах мэс засал нь биеийн арьсны доорх хэт их хуримтлагдсан өөхийг соруулах мэс засал бөгөөд 2 шат дамжлагаас бүрдэнэ. Эхний шат бол арьсны доорх өөхийг салган, буталж  2 дахь шат дамжлага нь салгаж авсан өөхөө гадагшаа гаргана. Ерөнхийдөө өөх соруулах мэс засал хийгдэх хугацаа нь хийгдэж буй хэсгээсээ хамаараад 1-2 цаг болдог бөгөөд эмнэлэгт хэвтэх шаардлагагүй, энгийн амьдралдаа хурдан орох боломжтой. Гэвч мэс заслын явцад унтуулгатай мэдээ алдуулах, шаардлагатай тохиолдолд бүтэн биеийн мэдээ алдуулалтанд ордог бөгөөд мэдээ алдуулагч эмчийн онош, хяналтан дор явагддаг учраас аюулгүй мэс засал юм.

Мөн өөх соруулах мэс засал нь биеийн жинг багасгах мэс засал гэхээсээ илүүтэйгээр биеийн хэлбэрийг тодосгож өгдөг гоо сайхны мэс засал тул мэс заслын дараа турна гэж найдахаас илүү харагдах байдал талаасаа биеийн пропорцыг гаргадаг ба хувь хүний биеийн онцлог бусад газрын өөхний хэмжээг бодолцон үзэж гар, хөл , гэдэс , нуруу хэсгийн зохистой дизайныг гаргадаг учраас мэс заслын дараах үр дүн өндөр байдаг.


Өөх нь багтаамжтай харьцуулахад жин багатай тул биеийн жин бодсоноос илүүтэйгээр буурахгүй ч харагдах байдлын хувьд гоо сайхны талаас мэс заслын үр дүнг өндөр гаргахын тулд мэргэжлийн эмчээс маш нарийн зөвлөгөө аван өөрийн өөхний зузаан, арьсны онцлог, уян хатан байдалд тохируулан загварыг гаргасны үндсэн дээр мэс заслын төлөвлөгөөг гаргаж аюулгүй мэс засал хийгддэг.

WJ Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлэг нь мэргэжлийн аюулгүй мэдээ алдуулах системтэй бөгөөд мэс заслын өмнө болон дараа нь нарийн хяналт хийх боломжтойгоос гадна  системчилсэн хяналттай тогтолцооны ачаар мэс заслын үр дүнг илүү хангаж, илүү сайн үйлчилгээ үзүүлдэг.

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна