Уруул болон тагнайн сэтэрхийн мэс засал, өсөлтийн явцад олон удаагийн эмчилгээ чухал

 

Уруул ба тагнайн сэтэрхийн мэс засал нь нүүрэнд хамгийн их тохиолддог төрөлхийн гажгуудын нэг бөгөөд уруул болон буйл, тагнай хэсэг салсан өвчнийг хэлнэ. Манай улсын хувьд 650-1000 хүнд 1 тохиолддог бөгөөд одоохондоо тодорхой шалтгааныг олоогүй байгаа боловч үр хөврөлийн явцад хүүхдийн нүүрний хэсгүүд өөр хоорондоо ном ёсны дагуу нийлээгүйтэй холбоотойгоор үүссэн байдаг.

Энэ нь зүгээр л нэг арьс болон тагнайн хэсгийн салсан шинж тэмдэг биш бөгөөд хамар, шүд, уруулын хонхорхойн булчин болон мөгөөрс, ясанд өөрчлөлт ордог учир нүдний хараа муудах, хоол идэхэд бэрхшээлтэй болох хэвийн бус шүдний бүтэцийг бий болгох мөн эд эрхтний үйл ажиллагааны доголдол, гаднах төрх байдалд ч асуудал үүсгэх учир эмчээс зөвлөгөө аван тухайн өвчтөнд тохирсон мэс заслыг авах хэрэгтэй байдаг.


Уруул батагнайн сэтэрхийн мэс засал нь төрсний дараагаас 3 сараас 1 жилийн хугацаанд дутагдалтай хэсгийг оёх 1р шатны мэс заслыг хийн энэ үед мэс засал сайн явагдсан байлаа ч хүүхдийн өсөлтөөс хамааран хамарын нүх 2 өөр байх, хамрын бүтэц өөрчлөгдөх, уруулны шугамд сорви тогтох, хамар болон уруулын хонхорхойн  ясанд өөрчлөлт ордог тул 2р  шатны мэс заслыг зайлшүй хийх хэрэгтэй байдаг. 



2р шатны мэс заслыг ясны хөгжил зогссоны дараа хийн тухайн хүүхдийн онцлогоос шалтгаалж уруул, уруулын хонхорхой, хамрын хэлбэрийг хэвийн болгох юмуу сорвийг багасгах зэрэг гоо сайхны асуудлаас гадна эрхтний дотоод үйл ажиллагааны доголдлыг мөн эмчлэх хэрэгтэй байдаг.

Тийм учраас уруул ба тагнайн сэтэрхийн мэс засал нь 2 эмгэгийг эмчлэх шаардлагатай хүнд хагалгаа учир эмнэлгээ сонгохдоо мэргэжлийн туршлагатай чадварлаг эмнэлгийг сонгох хэрэгтэй. 

Уруул ба тагнайн сэтэрхий нь энгийн гоо сайхны мэс засал биш бөгөөд тухайн хүүхдийн сэтгэлийг хүртэл эмчлэх хэрэгтэй ба хүүхдийн өсөлтийн үед нь дараалсан эмчилгээг хийх хэрэгтэй байдаг учир эмнэлгээ зөв сонговол аюулгүй мөн сэтгэл ханамж өндөр байх болно.

                                     


WJ Вонжин гоосайхны мэс заслын эмнэлэг нь
Солонгосын NGO rainbow болон MOU байгууллагатай хамтын ажиллагааны хүрээнд 2014 оноос уруул тагнайн эмгэгтэй хүүхэд багачууд,  хүчирхийлэл болон өвчнөөр болж шаналж буй эмэгтэйчүүд болон өсвөр насныханд үнэ төлбөргүй мэс засал хийж байна.  





Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна