Сөрөг нөлөөллөөс үүдэлтэй хамрын давтан мэс заслыг өөрийн хамрын мөгөөрс болон хавирганы ясаар өндөрлөх давтан мэс засал


 Сөрөг нөлөөллөөс  үүдэлтэй хамрын давтан мэс заслыг  

өөрийн хамрын мөгөөрс болон хавирганы ясаар өндөрлөх давтан мэс засал 

хамрын давтан мэс засал

Cүүлийн үед эргэн тойрны хүмүүсийн дийлэнх нь гоо сайхны мэс засал хийлгэдэг болсон тул  гоо сайхны мэс заслын нэр төрөл нэмэгдэж байна. Гэвч гоо сайхны мэс заслын нэр төрөл нэмэгдэх тусам давтан мэс засалд орох нь ч нэмэгдэж байна.

Ялангуяа хамрын давтан мэс засал нь хамгийн их илэрдэг гоо сайхны мэс засал юм.

Гол шалтгаан  суулгацаас үүдэн эсэргүүцсэн хариу урвалаас болж үрэвсэл үүсэх, хэлбэрийн хувьд сэтгэл хангалуун  бус  байх , царайнд тохирохгүй байх зэрэг шалтгааны улмаас хамрын давтан хагалгааг хийлгэх шалтгаан болдог ч суулгац өөрчлөгдөж  тэгш бус хэмтэй болсноор

хамрын  мэс засал дахин хийх шалтгаан нь болдог. давтан хийж байгаа хамар  анхлан хийж байгаа хамартай харьцуулахад хийгдэх ажилбарийн хувьд хүнд байдаг.

Давтан мэс засал хийж буй хамар нь ашиглах суулгацаас харшилж үрэвсэл үүсэж ,хамрын үзүүр  хатуурч, арьс агшиснаас болж таталдаж хамар богиносож,  хамрын нүх ил харагдаж эхэлнэ. Ингэж өөрчлөгдсөн хамар  цаг өнгөрөх тусам хамрын арьс нимгэрч , нимгэрсэн хамрын  арьсны цаанаас  суулгац гарч ирч болзогшгүй тул бага дээр нь эмчлэх нь чухал байдаг.

Өөрчлөгдсөн хамарны давтан мэс засал нь  хамрын доторх  эд эсийг  салгасны дараа  үрэвсэл үүсгээд байсан суулгацыг гарган авч түүний оронд  өөрийн биеийн зөөлөн эдийг ашиглаж орлуулж болдог

хамар

Зөөлөн  эдийг өөрийн хамар доторх таславч , чихний арын мөгөөрс ,арьсны давхарга , хавирганы яс зэрэг олон хэсгээс авах  боломжтой  бөгөөд  үүнээс хамгийн тохиромжтой нь хавирганы ясны  мөгөөрс юм. Хавирганы ясны мөгөөрс нь бусад мөгөөрстэй харьцуулахад бат бөх, мэс заслын дараа хамрын үзүүр багасах зэрэг давтан мэс засал хийгдэхээс сэргийлдэг хамгийн тохиромжтой суулгац юм.

Солонгосын хамгийн алдартай гоо сайхны мэс заслын эмнэлэг болох WJ Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлгийн Ганг Мүн Сог захирал эмч хэлэхдээ “Хамрын давтан мэс засал нь анхны мэс заслаас гарсан  асуудлыг шийдвэрлэж , гоо сайхан байдлыг хадгалах  мэс засал  учраас мэс заслын дараах үр дүнг өндөр байлгахын тулд давтан хагалгаа хийлгэхдээ эмчийн арвин их туршлага , ноу- хау ,  болон өвчтөн бүрт тохирсон 1:1 ганцаарчилж ажилладаг байх зэргийг харгалзан  хамрын давтан мэс заслыг хийлгэх нь зөв алхам” гэж зөвлөж байна



Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна