Солонгосын тэмдэглэлт баярын болох Ургацын баярын талаар



Ургацын баярын талаар илүү дэлгэрэнгүй мэдэцгээе.
Ургацын баяр нь нэг жилийн турш тарьсан ургацыг арвин ургуулж өгсөнд талархлаа хэмээн хүндэтгэл үзүүлдэг өдөр юм.
Бусад улс оронд ургацын баярыг Thanks giving Day гэж ч дууддаг.

Тэгвэл ургацын баярыг яагаад тэмдэглэдэг болсон бэ?
Нэг жилийн хугацаанд арвин их ургац өгсөнд баярлалаа хэмээн өвөг дээдэсдээ талархах сэтгэлээс эхэлсэн.
Тийм ч учраас чүсог буюу ургацын баярын үеэр солонгосчууд гэр бүлээрээ цуглан өвөг дээдэсдээ хүндэтгэл, тахил өргөх ёслол хийдэг.
Гадаадад Ургацын баяр нь Христээс үүссэн бөгөөд нэг жилийн турш ургац өгсөн Бурханд талархдаг өдөр юм.
Тэгвэл Ургацын баяраар юу хийдэг вэ?
- Өвөг дээдсийнхээ шарилыг очиж эргэдэг.
- Элбэг дэлбэг ургац өгсөнд талархан тахил өргөдөг.
- Арван тавны сарыг харж хүслээ шивнэдэг.

Ургацын баярын идээ унд
Аз жаргалтай ирээдүйг бэлэгдсэн Сунпён
Ургацын баярын ширээний хамгийн төлөөлөл болсон идээнүүдийн нэг бол Сунпён(송편) буюу тутраганы жигнэмэг байдаг.
Сунпёний хэлбэр бүтэн сарын хэлбэртэй биш хагас сарын хэлбэртэй байдгаараа онцлогтой. Учир нь илүү сайхан ирээдүйг ерөөсөн эцэг өвөгдийн хүслийг агуулсантай холбоотой.
Хагас сар нь цаг хугацаа өнгөрөхөөр бүтэн сар болдог учраас Сунпёныг хагас сарны хэлбэрээр чимхэн хойшдийн амьдарлаа аз жаргалаар дүүргээсэй гэж бэлэгшээсэн байдаг.
Гэр бүлийн амар тайвныг бэлэгшээсэн гурван өнгийн ургамал ногоо
Туражи, Оймын иш, Шигимчи нь төлөөлөл болсон ургамал ногоо нь хонхон цэцгээс эхлэн үндэс, иш, навч, мөчирийг ашиглан хийдэг. Гурван өнгийн урмалалын утга нь туражи үндэс нь өвөг дээдсийг, оймын иш нь эцэг эхийг, шигимчи навч нь би өөрийгөө бэлэгдсэн байдаг бөгөөд нөгөөтэйгүүр гэр бүлийн амар тайван, эрүүл мэндийг ерөөсөн утгатай байдаг.

Чүсогын тоглоом наадгай
Уг өдөр нь хүндэтгэлийн тахил өргөх өдөр төдийгүй удаан хугацаанд уулзаж чадаагүй ахан дүүсийн цуглаж бие биетэйгээ мэндлэх аз жаргалтай өдөр юм. Энэхүү баяр хөөртэй өдөрт зориулж тоглож наадах олон янзын тоглоом байдаг бөгөөд тэр дундаас голчлон Эрчүүдийн дунд бөх барилдах, эмэгтэйчүүдийн дунд Кангансүллэг тоглож нааддаг уламжлалтай.
Солонгос улсын ургацын баяртай төстэй баяр бусад улс оронуудад ч гэсэн байдаг.
- Япон `Убун`
- Хятад `Жүнчү баяр`
- Америк `Талархлын баяр өдөр`
- Орос `Ариун Тмитрийн бямба гариг`

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Давхраа хийлгэсний дараа ихээхэн асуудаг асуултууд