Төрсний дараа унжсан хөхийг ямар аргаар янзлах нь тохиромжтой вэ?


Төрсний дараа олон эмэгтэйчүүдийн сэтгэл зовоосон нэг асуудал үүсдэг. Тэр нь хөх унжилт бөгөөд хөх унжих шалтгаан нь хүүхэд хөхүүлэх мөн хөхний арьс эдүүд өөрийн уян хатан чанараа алдаж, гормоны өөрчлөлт ялангуяа эмэгтэй гормон болох эстриол дааврын хуваагдал багасаж, хөхний хэлбэрийг барьж өгдөг шөрмөс болон өөхний эд эсүүдийн чангаралт суларснаас ийм асуудал үүсдэг.
Статистек судалгаанаас харвал 30 наснаас эхлэн арьсны хөгшрөлт явагдаж, арьс төлжүүлэх чадвар нь буурч, өмнөх шигээ гоё арьстай болоход удаан хугацаа шаардагддаг гэдгийг онцолсон.
Хүүхдүүдээ өсгөх гээд завгүй өдрүүдэд иймэрхүү биеийн өөрчлөлтүүд төрсний дараах ганцаардал, өөртөө итгэх итгэлийг бууруулж, эрч хүчгүй байдлыг бий болгодог. Ингэж унжиж суларсан хөхийг анагаах ухааны эмчилгээгээр янзлах боломжтой байдаг.
Үүний талаар Вонжингийн эмч нар “Төрсний дараа хөхөө унжуулахгүйн тулд богино хугацаанд жин хаяхгүйгээр дасгал хөдөлгөөн болон хоолны дэглэмийг хослуулан жин хасах нь чухал” гэж зөвлөсөн.

Мөн “Төрсний дараа хөхний мэс заслын нэг арга болох унжсан хөхийг сойж засах арга байдаг. Энэ нь Дюолплэйн аргаар булчин, хөхний эдүүдийг татаж өргөснөөр хөх өргөгдөж төрөхөөс өмнөх сайхан хөхөө харах боломжтойг” онцолсон.
Дюалплэйн арга нь хөхний булчингийн дээд доод хэсэгт тэгш хавтгайгаар суулгацыг байрлуулж хүрэх барих мэдрэмж гоё өөрийн мэт хөхний хэлбэрийг гаргах боломжтой байдаг. Эвгүй мэдрэмж бага түнтийх үзэгдэл, гадны биет хүлээж авахад үрэвсэл үүсэх магадлал бага байдгаараа давуу талтай.

Нөгөөтэйгүүр төрсний дараа хөх хэр их унжсаныг хөхний доод зураасаар хэмжиж болдог. Хэвийн хөх нь хөхний товч хөхний доод зурааснаас 4~5см дээр, 45 градусд байрладаг бөгөөд хөхний товч нэлээн доошилсон тохиолдолд хөх өргөх мэс засал хийлгэх шаардлагатай байдаг.
Хөх сойх мэс заслаар зөвхөн унжсан хөхийг өргөөд зогсохгүй унжсан хөхний бор тойрог, хөхний товч зэргийн байрлалыг янзалж хөхний хэлбэрээ цэгзгэр гоё болгох боломжтой байдаг. Энэхүү мэс заслаар хөхний эдийн гэмтэл байдаггүй учир хүүхэд төрүүлэх, хүүхэд хөхүүлэхэд ямар ч асуудал үүсэхгүй.
Вонжин гоо сайхан мэс заслын эмнэлгийн Пак Вонжин эмч “Төрсний дараах хөхний мэс засал нь энгийн хөх томруулах мэс заслаас ялгаатай нь хөхний унжилтын байдлаас хамаараад тохирох арга, имплантын төрлийг сонгож тухайн хүний хөхний нөхцөл байдлыг сайн судлах ёстой. Дотоод эрхтний дурангаар нарийн судас мэдрэлийг шалгаж, зөөлөн эдийн талаарх өндөр мэргэшсэн мэргэжилтнээр дамжуулан нарийн мэс заслын өдрийг төлөвлөх нь чухал” гэж зөвлөсөн.


Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна