Хамрын мэс засал, хүн бүрийн нүүрний онцлог хэлбэрийг харгалзан үзэх нь чухал


Сүүлийн үед гоо сайхны мэс заслын талаарх ойлголт эерэг тал руугаа өөрчлөгдөж, гадаад дүр төрхөндөө сэтгэл хангалуун бус хүмүүс гоо сайхны мэс заслыг ихээр хийлгэх болсон. Ялангуяа нүд, хамар нь хамгийн түгээмэл хийгддэг мэс засал бөгөөд нүд, хамартаа жаахан л өөрчлөлт өгөхөд тухайн хүний имиж өөрчлөгдөх боломжтой байдаг.
Нүүрний төв болсон хамар нь гоо зүйн хувьд чухал үүрэг гүйцэтгэдэг учир зөв хэлбэртэй өөрт тохирсон хамрыг эрэгтэй эмэгтэй ялгаагүй хийлгэхийг хүсдэг. Хамарт бага зэрэг өөрчлөлт өгөхөд л тухайн хүний имиж өөрчлөгддөг.

🔑Үүний талаар холбогдох эмчийн зүгээс “Мэс заслын дараа сэтгэлд нийцсэн үр дүнг харахын тулд хүн бүрийн хамрын ясны өргөн, арьсны давхрага зэргийг харгалзан үзэж тухайн хүнд тохирсон суулгацыг сонгох нь чухал. Эсрэгээр нь нүүрний онцлог болон нүүрний функцыг харгалзан үзээгүй тохиолдолд зохимжгүй хиймэл харагдаж дахин мэс засал хийлгэх тохиолдолд цөөнгүй учир нарийн сайн судалж хийлгэх хэрэгтэй”г онцолсон.

Хамрын мэс засал нь монхор, сартгар, унжуу, хамрын нуруу өргөн, муруй зэрэг янз бүрийн хэлбэртэй байдаг учраас хэлбэрээс хамаараад мэс заслын арга нь өөр өөр байдаг.
- Хамрын нурууны хэсэгт товойн гарч ирсэн хамрыг монхор хамар гэдэг бөгөөд ийм хамар нь хүнийг ширүүн төрхтэй харагдуулдаг. Тиймээс монхор хамрын мэс засал нь хамрын нурууны товойсон хэсгийг шулуун хэлбэрт засаж өгдөг.
- Намхан сартгар хамрын хувьд хамар богино байдаг учир суулгац ашиглан өндөрлөвөл илүү сартайж, богиносдог учир тухай хүн бүрт тохирсон аргаар мэс засал хийгддэг.
- Муруй хамрын нь хамар нэг талруугаа муруйж улмаар гадаад үзэмжинд нөлөөлөх мөн хамар битүүрэх, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Иймээс хамрыг дотоод үйл ажиллагаа, гадаад үзэмж талаас нь тэгшилж засаж өгвөл илүү үр дүнтэй байдаг.




Хамрын олон янзын хэлбэрээс хамаараад “Хамрын мэс засал ”- ын өмнө 3D-CT зургаар дамжуулан эмч нар нарийн төлөвлөгөө гаргах хэрэгтэй байдаг. Тиймээс үрэвсэл үүсэх, цусны гарах зэрэг сөрөг нөлөөнөөс урдчилан сэргийлэхийн тулд тухайн эмнэлгийн аюулгүй байдлын систем бүрэн хангасан эсэх, мэс заслын дараах эмчилгээ тогтмол хийгддэг эсэхийг нарийн нягт шалгаж, судалж байж мэс засал хийлгэх нь чухал.

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна