Үсээ угаахдаа хийдэг буруу зуршил


Үсээ угаахдаа хийдэг буруу зуршлууд 



Та намирсан зөөлөн үстэй болохийн төлөө байдаг мөнгөө төлсөөр л байна уу. Хичнээн үнэтэй брэндийн бараа бүтээгдэхүүн хэрэглэсэн ч үр дүн нэг л муутай байгаа бол бидний өгөөх дараах зөвлөгөөг анхааралдаа авна уу. Өөрийн мэдэлгүй үс болон хуйхаа гэмтээдэг буруу зуршлуудаа засаад аваарай. 
Хэт халуун усаар үсээ угаах:

Хүний үсний 80% нь уургаас бүрддэг бөгөөд энэхүү уураг нь халуун температурны нөлөөгөөр хатуурч хэлбэрээ өөрчилдөг. Ингэж хатуурсан үсэнд ангижруулагч түрхэх тохиолдолд ангижруулагчийн үр дүнг эрс бууруулдаг байна. Үсээ угаахад тохиромжтой усны температур дунджаар 39-41 температурны хүйтэн бүлээн ус юм. Энэ температурнаас халуун усаар угаах тохиолдолд зөвхөн үс төдийгүй хуйх хүртэл хатуурч улмаар халзрах аюултай байдаг. 
Усаар норгосны дараа шууд шампунь түрхэх:

Ихэнх хүмүүс шүршүүрээр үсээ норгосны дараа шампунь түрхдэг. Энэ тохиолдолд хуйх гүйцэд цэвэрлэгдэж чаддаггүй. Ингэснээр хуйхан дээр батга гарах явдал гардаг байна. Иймд толгойгоо угаахдаа эхлээд хуйхаа угаагаад дараа нь үсээ угааж заншаарай
Толгойгоо угаахдаа хумсаараа маажиж угаах:

Зарим хүмүүс толгойгоо маажиж угааснаар илүү сайн угааж байна гэж ойлгодог. Гэвч энэхүү үйлдэл нь хуйханд шархлаа үүсгэж улмаар хумсны завсар хуримтлагдсан нян бактери тухайн шархлуу орж шархийг үрэвсүүлэх аюултай байдаг. 
Ангижруулагчаа хуйхандаа түрхэх:

Ихэнх хүмүүс үсээ намирсан зөөлөн болгохын тулд ангижруулагчийг үс болон хуйхандаа түрхэх ёстой гэж андуурдаг. Гэвч үнэн хэрэгтээ ангижруулагчаа түрхэхдээ хуйхнаас 5см хол зайтай хэсгээс эхэлж үсэндээ түрхэх ёстой байдаг гэдгийг анхаараарай. 
Хэт их хэмжээний шампунь хэрэглэх:

Зарим хүмүүс их хэмжээний шампунь хэрэглэх тусам үс илүү цэвэрхэн болно гэж боддог. Гэвч үнэн хэрэг дээрээ хэт их хэмжээний шампунь нь хуйхний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. 

Холбоо барих:☎️ 010-4370-3331

Имейл: 📧 w.mongol@pwj.co.kr
☆Facebook page: Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлэг
☆Web site: wonjinbeauty.com
☆Хаяг: 2line Gangnam station 10 gate PAGODA tower @ Wonjin Plastic Surgery Clinic Korea



Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна