Хамрын мэс засалтай хамт хийлгэвэл тохиромжтой мэс ажилбарууд


Нэг сумаар 2 туулай оноцгооё

Нүдэнд дулаахан цэвэрхэн харагддаг царайг сайн ажиглавал эрхтэн тус бүрийн хэмжээ болон хоорондын зай нь зөв, цэгцтэй байдаг. Эдгээрээс хамгийн чухал нь хамар бөгөөд хамрын мэс ажилбар хийлгэхдээ доорх мэс ажилбаруудыг хамт хийлгэснээр нүүрний ерөнхий хэлбэр зөв харагддаг. Иймд та бүхэндээ хамрын мэс ажилбартай хамт хийлгэвэл тохиромжтой мэс заслуудаас танилцуулж байна. 
Духны хэлбэр засах

Дух болон нүүрний хэлбэр нь хамарны хэлбэртэй зохицож хүний гадаад төрхийг тодотгож байдаг чухал хэсэг. Ялангуяа хамар нь хөөрхөн хэлбэртэй боловч дух нь навтгар, эсвэл хэт өргөн тохиолдолд ганцхан хамарны мэс ажилбар хийлээ гээд нүүрний хэлбэр зөв харагддаггүй. Иймд хамрын мэс ажилбар хийлгэхээсээ өмнө духныхаа хэлбэрийг сайн ажиглаад үзээрэй. Вонжин гоо сайхны эмнэлэг нь духны хэлбэртээ сэтгэл хангалуун бус байдаг хүмүүст зориулан духанд өөх шилжүүлэн суулгах мэс ажилбар болон духанд филлер хийж хэлбэр засаж өгдөг. 
Хамрын хоёр хажуу талын гүн угалз 

Хамрын хоёр хажуу талын гүн үрчлээс нь хүнийг хөгшин, овортой харагдуулдаг бөгөөд хамрын мэс ажилбар хийлгэхдээ хамт хийлгэвэл илүү залуу цоглог харагдах боломжийг танд олгоно. Энэ гүн үрчлээсэнд өөх шилжүүлэн суулгах, филлер хийх, хиймэт биет силикон суулгах гээд төрөл бүрийн аргаар гүн үрчлээсийг арилгадаг. 
Эрүүний үзүүрний хэлбэр засах ажилбар

Хэт жижиг эрүүтэй эсвэл эрүү нь дотогшоо орсон хүмүүс байдаг. Ийм хүмүүс хамрын мэс ажилбар хийлгэхдээ хамт эрүүний үзүүр засах ажилбар хийлгэснээр нүүрний ерөнхий зохицолдоо, өнцөг зэрэг нь төгс хэлбэртэй болох боломжтой. 


Холбоо барих:☎️ 010-4370-3331
Имейл: 📧 w.mongol@pwj.co.kr
☆Facebook page: Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлэг
☆Web site: wonjinbeauty.com
☆Хаяг: 2line Gangnam station 10 gate PAGODA tower


Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна