Танд ямар төрлийн хөхний мэс ажилбар тохиромжтой вэ?


Хөхний мэс засал хийлгэхдээ анхаарах зүйлс


#хөхтомруулах #хөх #хөхниймэсзасал #хөхнийимплант #унжсанхөхсойх #хөхсойх

Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг тодотгож өгдөг хэсэг бол яах аргагүй хөх гэдэгтэй санал нийлэх байх. Тэгвэл жижиг хөх, хавтгар цээжнээсээ болоод бусдад хэлж чаддаггүй сэтгэлийн дарамттай явдаг хүмүүс наашаа анхаарлаа хандуулна уу. Хүн бүрийн биеийн онцлогт тохирсон хөх томруулах мэс ажилбарын талаар хүргэж байна. 
1. Илүүдэл өөхгүй туранхай бие
Зүүн өмнөд азийн орны эмэгтэйчүүдийн ихэнх нь ийм төрлийн биетэй байдаг. Ийм хүмүүс хөхний эдийн тоо бага, эдийн хэмжээ нь жижиг, арьс нимгэн байх тохиолдол их тул хөхний имплант суулгахад бага зэрэг бэрхшээлтэй байдаг. Ийм хүмүүст усан дусал болон Мотива имплант суулгавал илүү төрөлхийн мэт хөхийг бий болгох боломжтой. 
2. Хөх нь жижиг биш боловч унжсан хөх болон хөхний хэмжээг томруулах
Ихэвчлэн Европжуу галбиртай хүмүүс энэ төрөлд багтдаг. Цээж өргөн, хөхний эд болон өөхөн давхарга жигд бүрэлдсэн байх бөгөөд эдгээр хүмүүст имплант хийхдээ цээжний булчингийн дээр, доор, дунд гээд аль ч хэсэгт хийх боломжтой. Үйлчлүүлэгч өөрийн хүссэн хэмжээний имплант хүссэн хэсэгтээ суулгах боломжтой гэж ойлгож болно. Ихэвчлэн Дугуй имплант болон усан дусал имплант тохиромжтой байдаг. 

3. Хоёр талийн хөхний хэмжээ жижиг том хэмжээтэй хөх
Хүний биеийн хосоороо байдаг эрхтнүүд бүгд солжир байдаг бөгөөд энэ нь хөхөн дээр илт мэдэгддэг. Гэвч зарим хүний хувьд энэ хэмжээ хэт зөрүүтэй байх, эсвэл хоёр талын хөхний байлал дээр доор байх тохиолдолд хоёр өөр хэмжээтэй имплантийг ашиглах шаардлагатай болдог бөгөөд энгийн хөх томруулах мэс ажилбараас илүү нарийн ур чадвар шаарддаг гэдгийг ойлгох хэрэгтэй. 

Сүүлийн үед хөх томруулах мэс ажилбар хийдэг эмнэлгүүдийн тоо эрс ихэссэнээр ямар эмнэлэгт мэс ажилбар хийлгэхээ сайн шийдэж чадахгүй байна уу. Эмнэлэг бүрийн гаршсан мэс заслын төрөл байдаг юу юунаас илүү тухайн эмнэлэг хөхний мэс заслаар хир их туршлагатай вэ гэдгийг сайн судалж үзэхийг зөвлөж байна. 
Вонжин гоо сайхны эмнэлэг нь Солонгос улсдаа хөхний имплантийн нийт хэрэглээгээрээ 1р байранд ордог эмнэлэг бөгөөд өдөрт хийгддэг хөхний мэс заслын тоогоороо дэлхийд дээгүүрт ордог эмнэлэг гэдгийг итгэл бардам хэлэх байна. 
Эцэст нь хэлэхэд хүн бүрийн арьсны зузаан, булчингийн масс, цээжний өргөн, таазны харьцаа зэрэг нь өөр өөр байдаг тул мэргэжлийн эмчийн тусламжтайгаар өөрт тохирсон имплантийг сонгож хийлгэх нь зөв юм. 

Илүү их мэдээлэл авахыг хүсвэл 


Холбоо барих:☎️ 010-4370-3331
Имейл: 📧 w.mongol@pwj.co.kr
☆Facebook page: Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлэг
☆Web site: wonjinbeauty.com
☆Хаяг: 2line Gangnam station 10 gate PAGODA tower @ Wonjin Plastic Surgery Clinic Korea

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна