Өгзөг томруулах мэс ажилбар


Навтгар жижиг өгзөг томсгох мэс ажилбар

Сүүлийн үеийн хүмүүсийн эрэлхийлж буй чиг хандлага нь модель шиг туранхай бие галбирнаас илүү товойх газартаа товойж дотогш орох газартаа орсон биеийг илүүд үзэх болсон. Ялангуяа хөөрхөн нүүр царайнаас илүү гоё сайхан бие галбирийг чухалчилдаг хүмүүс ч ихсэх болсон нь нууц биш. Сайхан биетэй хүн ямар ч хувцас өмссөн гоё харагддаг гэдэгтэй та ч бас санал нийлэх байх. 

Хавтгай жижиг бөгстэй хүний хөл богино цээж урт харагддаг. Гэвч Ази хүмүүсийн биеийн онцлог нь ихэвчлэн бөгсөн биеийн хөгжил муу байх нь элбэг. Хэдий дасгал хөдөлгөөнөөр хөгжүүлэх боломжтой хэдий ч богино хугацаанд бий болгох боломжгүй тул дундаас нь болих тохиолдол их бий. 

Иймд өргөн том өгзөгтэй болохыг хүссэн хүмүүс гоо сайхны мэс заслын эмнэлэгт хандах нь ихэссэн. Гоо сайхны мэс заслын эмнэлэгт зөвхөн өгзөг томсгохоос гадна том жижиг хэмжээтэй 2 талын өгзөгний хэмжээг ижил хэмжээтэй болгох, унжиж доош суусан өгзгийг өргөж дээш сойх мэс ажилбар ч хамт хийгддэг. 
Өгзөг томруулах мэс ажилбарыг үндсэн 2 төрөлд ангилдаг бөгөөд имплант эсвэл өөрийн өөхөн эсийг шилжүүлэн суулгах болон өгзөгийг утсан таталтаар чангалж дээш сойх. Ялангуяа өгзгөнд имплант суулгах мэс ажилбар нь хэт хавтгай жижиг өгзөгтэй хүмүүс болон өгзөг доош сууж унжсан хүмүүст тохиромжтой бөгөөд нэг хийлгэсэн байхад ахиж имплант солиулах шаардлагагүйгээрээ онцлогтой. 

Харин өөх шилжүүлэн суулгах мэс ажилбар нь өгзөгний унжилт их биш боловч ерөнхийдөө хавтгай хэлбэрийн өгзөгтэй хүмүүс өгзгөө багахан хэмжээгээр томруулахыг хүссэн хүмүүст тохиромжтой бөгөөд өөрийн биеийн өөхийг соруулж өгзгөндөө шахуулах тул бусад хэсгийн илүүдэл өөхнөөсөө салах давхар боломжтой мэс ажилбар. Харин өгзөгний утсан таталт нь арьсны доорх өөхөн давхаргыг тусгай эмнэлгийн зориулалттай утсаар татаж дээш сойж өгзөг бөгөөд өгзөгний хэмжээ жижиг биш боловч өгзөг маш их хэмжээгээр доош сууж унжсан өгзгөнд тохиромжтой. 

Үүнээс гадна хоёр талын өгзөгний хэмжээ том жижиг хэмжээтэй, эсвэл хэт хавтгай биетэй хүмүүс имплант болон өөх шилжүүлэн суулгах мэс ажилбарыг давхар хийлгүүлэх тохиолдол бий. 

Өгзөг томруулах мэс ажилбар нь бусад мэс ажилбараас илүү гам сайн барих шаардлагатай бөгөөд ялангуяа удаан хугацааны турш суугаа ажил хийдэг хүмүүс хэсэг хугацаагаар ажлаасаа амрах шаардлагатай болдог. Учир нь мэс засал хийлгэснээс хойш 1 сарын турш доош харж унтахыг мэргэжлийн эмч нар зөвлөдөг.

Өгзөг томруулах мэс ажилбар нь тухайн хүний өгзөгний хэлбэр, хэмжээнээс шалтгаалаад хийгдэх мэс ажилбарын арга нь өөрчлөгддөг олон жилийн дадлага туршлагатай мэргэжлийн эмч болон эмнэлгийг сонгох нь чухал бөгөөд мэс ажилбар хийлгэхээсээ өмнө гам барих хугацаа зэрэгээ сайтар бодолцож үзэж байж шийдвэр гаргах нь чухал.  

Холбоо барих:☎️ 010-4370-3331
Имейл: 📧 w.mongol@pwj.co.kr
☆Facebook page: Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлэг
☆Web site: wonjinbeauty.com
☆Хаяг: 2line Gangnam station 10 gate PAGODA tower @ Wonjin Plastic Surgery Clinic Korea


Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна