Шүдний мэс засал: Ламинант (Veneer)
Шүдний мэс засал: Ламинант (Veneer)
Хэдэн жилийн өмнө л
шүдний эмнэлэг нь шүд өвдөхөд л очдог газар байсан бол сүүлийн үед гадаад
үзэмжээ өөрчлөхийн тулд нүд хамраа янзлуулахаар биш шүдээ янзлуулахаар шүдний
мэс засалд ирэх хүмүүсийн тоо нэмэгдсэн. Шүдний аппарат зүүснээр шүдний хэлбэрээ
засах арга байдаг ч аппарат зүүснээс богино хугацаанд дорвитой үр дүн хүсэж буй
хүмүүс Ламинант мэс засалыг ихээр сонгох болсон.

Энэхүү ламинант арга нь шүдний
урд талаас нимгэлэн зорж аваад дээр нь шүдний хэлбэртэй нимгэн шаазан гадаргууг
суулгаж өгдөг ажилбар юм. Энэ аргын тусламжтайгаар шүдний аппаратаар засах боломжгүй
байдаг шүдний том жижиг хэлбэр, хугарч гэмтсэн хэсгийг далдалж яралзсан сайхан
шүдтэй болох боломжтой. Эмчилгээний хугацаа нийт 1-2 долоо хоног л шаардлагатай
учраас богино хугацаанд шүдийг янзлах шалгарсан арга юм.

Ламинантийг суулгах шаардлагатай тохиолдол:
Ихэвчлэн шүдний урд хэсэг овон товон, шүд хоорондын зай хол, буруу ургасан
шүд зэргийг засаж далдалхад хэрэглэдэг. Мөн түүнчлэн төрөлхийн гялалзсан цагаан
шүдтэй болох боломжтой учир нэг сумаар 2 туулай буудаж байгаатай адил юм. Гэсэн
хэдий ч Ламинантийг суулгахын тулд шүдний урд хэсгээс бага зэргийн зоролт хийх
хэрэгтэй байдаг нь дутагдалтай асуудал гэж хэлж болох юм.


Хүн бүрийн шүдний хэлбэр, хэмжээ нь харилцан адилгүй өөр өөр байдаг учир та
мэс ажилбар хийлгэх газраа сонгохдоо дахин нэг судлаад үзэхэд илүүдэхгүй шүү.

Холбоо барих:
☎ 010-4370-3331





Comments
Post a Comment