Овон товон хэлбэртэй бүргэд хамар засах мэс ажилбар

Овон товон хэлбэртэй бүргэд хамар засах мэс ажилбар

Бүргэд хэлбэрийн хамар нь хамарны нуруу яс тэгш бус хэмээр дээш овойж гарснаар овон товон хамартай харагдуулахаас гадна зөрүүд чанга хатуу имижийг танд бий болгож өгдөг байна. Хэрвээ та ажигласан бол үлгэр, хүүхэлдэйн кино зэрэгт муу дүрийн баатар юмуу эмгэн шулам зэргийг том бүргэд хамартайгаар дүрсэлдэг шүү дээ. Ялангуяа сүүлийн үед хүний гадаад үзэмж ажлын амжилттай ихээхэн холбоотой болсон цагт бүргэд хамарнаасаа болоод стресст орон гоо сайхны эмнэлгийг зорих болсон хүмүүсийн тоо ихэссэн.

Бүргэд засах мэс ажилбар нь 1мм-н зөрүүгээр их хэмжээний өөрчлөлтийг авч ирж болдог гэж хэлж болох бөгөөд зөвхөн хамар өндөрсгөх намсгах ажилбар төдий бус тухайн хүний нүүрний хэлбэр, хамарны хэмжээ зэргээс хамаараад хир их хэмжээгээр тайрах эсэхийг шийдэх ёстой байдаг.   

Ихэвчлэн бага хэмжээний яс овойж гарсан тохиолдолд тусгай багажны тусламжтайгаар овойж гарч ирсэн ясыг хусаж багасгах боломжтой байдаг. Харин овойж гарсан ясны хэмжээ хэт их тохиолдолд овгор ясыг тайрч аван хамарны мөгөөрсийг нийлүүлэх ажилбар хийгддэг. Энэ үед овойж гарч ирсэн ясыг тайрснаас болж хамрын ерөнхий балас алдагдаж харагдах аюултай байдаг тул өөрийн мөгөөрс эсвэл синтетик силикон зэрэг имплантыг хийж янзалснаар тэгш зөв хэлбэрийн хамрын хэлбэрийг гаргаж өгдөг.  

Мөн түүнчлэн хамранд хийгдэж буй имплантаа зөв сонгох нь хамгийн чухал асуудал болж хөндөгддөг. Дэлгүүр дээр тавигдсан бараа шиг нэг ижил хэмжээтэй имплант суулгах биш тухайн хүний нүүрний хэлбэр, хамрын хэмжээ, хүсэж буй дүр төрх зэргийг сайтар бодолцон үзэн тухайн хүнд тохирсон имплантийг сонгон хийх нь хамгийн чухал асуудал бөгөөд ингэснээр өөрт зохиогүй хэт өндөр хамар юмуу хэт хиймэл харагдахаас сэргийлэх боломжтой байдаг. 
Хүний хамар нь маш жижигхэн өөрчлөлтийг хийхэд л тухайн хүний гадаад үзэмжийг бүрэн өөрчлөгдөх боломжтой эрхтэн тул хамарны мэс засал хийлгэхийн өмнө дадлага туршлагатай эмнэлэг, эмч хамт олноо зөв сонгох нь хамгийн чухал асуудал юм.

Холбоо барих:  010-4370-3331
📩   w.mongol@pwj.co.kr
🎀   facebook page: Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлэг
🎀    web site : wonjinbeauty.com
🎀   hayg: 2line Gangnam station 10 gate Pagoda tower




Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна