Доод зовхины уутанцар арилгах мэс ажилбар болон нүдний доорх харлалт арилгах


Доод зовхины уутанцар арилгах мэс ажилбар болон нүдний доорх харлалт арилгах

Нүдний эргэн тойрны арьс нь маш нимгэн байдаг тул бусад хэсгийн арьснаас илүү хөгшрөлт хурдан явагддаг хэсэг юм. Энэ үед нүдний доорх өөхөн хэсгийг хүрээлж байдаг хальс/orbital septum/ нь суларч эхэлснээр dark circle буюу нүдний доорх харлалт үүсэж эхэлнэ. Энэ нь улам даамжирч нүдний доорх уутанцар сулран унжиж эхэлснээр таныг наснаасаа илүү овортой, бүтэн шөнөжин нойргүй хоносон мэт харагдуулдаг уутанцар үүсэх нь тэр. Нэгэнт ийм болсон доод зовхинд хүнд хөнгөн байдлаас нь хамаараад 2төрлийн мэс ажилбар хийдэг. Үүнд: Доод зовхины өөхөн хэсгийн байрлалийг янзлах эсвэл доод зовхины өөхөн хэсгийг бүр авах арга юм. 

Эхний арга болох доод зовхины өөхөн хэсгийн байрлалыг янзлах арга нь доод зовхины өөхөн хэсгийн гадаргууг тэгш хэмд оруулж, шаардлагатай тохиолдолд унжсан арьснаас багахан тайралт хийдэг. Харин доод зовхины уутанцарын унжилт хэт их явагдаж үрчлээтсэн үед тухайн хэсгийн өөхөн эд болон унжсан арьснаас тайралт хийх шаардлагатай болдог. Энэ ажилбар нь доод зовхины өөхөн хэсгийг бүр авах ажилбар юм. Тухайн мэс ажилбарыг хийлгэснээр нүдний доорх харлалт буюу dark circle арилах төдийгүй тухайн хүнийг илүү залуу, цог жавхаатай харагдуулдаг. 

Энэхүү мэс ажилбарууд нь доод зовхины доор байрлах хальс болон өөхөн хэсэгт хийгддэг ажилбар тул бусад том мэс засалтай адил оёдлоо авхуулах, гүйцэд эдгэртэл нь гам барих зэрэг шаардлагагүй тул цаг зав багатай хүмүүст илүү тохиромжтой ажилбар юм. 

Доод зовхины мэс ажилбар нь ихэвчлэн дунд насныханд ихээр хийгддэг мэс ажилбар байсан бол сүүлийн үед гар утас, компютерийн хэт их хэрэглээнээс үүдсэн уутанцараа авхуулахаар ирж буй 20-30 насныхны тоо эрс ихсэх болсон. Учир нь доод зовхины уутанцар үүсэх шалтгаан нь зөвхөн хөгшрөлтөөс бус удмын гаралтай, нүдний эргэн тойрноо байнга оролдож нухлах зэргээс үүсэж болдог тул зөвлөгөө сайн авч байж өөрт тохирсон ажилбараа хийлгэх нь чухал байдаг. 

Мөн түүнчлэн энэ мэс ажилбарыг энгийн мэс ажилбар хэмээн хөнгөн хандах тохиолдол байдаг. Гэвч нүдний эргэн тойрны арьс нь нимгэн, бүтэц нь маш нарийн байдаг учир тухайн хүний нүдний булчингийн хөгжил, өөхний давхаргын зузаан нимгэн, арьсны сулралт зэргийг сайтар анхааран үзэж байж тухайн хүндээ тохирсон ажилбарыг сонгож хийх ёстой байдаг. Туршлага багатай эмчээр хийлгэснээс болж зовхины доор овон товон үүсэх, сорвижилт болоод доод зовхины харлалт нь улам тодорсон өвчтөнүүд манай эмнэлэг дээр ирж дахин мэс ажилбарт орох тохиолдол бишгүй байдаг. Тиймээс мэс ажилбар хийлгэхийн өмнө сайн мэдээлэл цуглуулж, судалж байж хийлгүүлэхийг зөвлөж байна. 


Холбоо барих:  010-4370-3331
📩 w.mongol@pwj.co.kr
🎀 facebook page: Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлэг
🎀 web site : wonjinbeauty.com
🎀 hayg: 2line Gangnam station 10 gate Pagoda tower

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна