Хоолны дэглэм? Галт тогооноосоо эхэлцгээе!


Хоолны дэглэм? Галт тогооноосоо эхэлцгээе!     


Галт тогооны өрөө нь тухайн айлын зүрхэн хэсэг гэж үздэг бөгөөд галт тогооны өрөөнөөс гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд хамааралтай байдаг гэдэгт хэлсдэхгүй. Тиймээс хэрвээ та хоолны дэглэм барихыг хүссэн бол хамгийн түрүүнд цэгцлэх ёстой өрөө тань галт тогооны өрөө юм. Энгийн мөртлөө хэрэгжүүлэхэд дөхөм хэд хэдэн зөвлөгөөг хүргэж байна. Хүлээн авна уу. 
Өөртөө салат хийж тавьцгаая!
Бидний гэдэс оройн хоолны цагыг андахгүй. Заавал нэг юм идмээр санагдаж тэсгэл алдах тохиолдол зөндөө байсан байх. Энэ үед урьдчилж бэлтгэсэн салатаа идвэл өлсөх мэдрэмж буурч орой юм идсэндээ өөрийгөө буруутгаж суух хэрэггүй болно. Гэсэн хэдий ч өдөр бүр салат хийнэ гэдэг төвөгтэй санагдаж байна уу. Тэгвэл та 2-3 хоног идэх салатаа нэг дор хийгээд тавчих хэрэгтэй. Ихэнх салат нь 2-3 хоногыг ажрахгүй давдаг тул таны ажлыг бага ч гэсэн хөнгөлөхөд туслах болно.   

Жимсээ шууд идэхэд амар хэмжээтэйгээр хэрчиж бэлдэх!
Амттай чихэрлэг юм идмээр санагдаж байна уу. Бид танд усан үзэм, амтат мелон, киви, ханборгоцой, алим зэргийг санал болгож байна. Жимсээ угаагаад идэх хэмжээгээрээ зүсээд бэлдчих. Тэр тусмаа хөргөгчөө онгойлгомогц шууд нүдэнд тусахаар газар тавиарай. Хэрвээ та тэгж чадвал амин дэмээр хангагдаж чихэрлэг юм идэх хүслээ ч дарчихна. Нэг сумаар хоёр туулай буудаж байна гэж хэлж болохоор байгааз. 

Хэрэглэж буй аяга тавагныхаа хэмжээг ажиглаад үз дээ!
Ихэнх хүмүүс хоол аягалахдаа аягалж буй хүнсээ болж өгвөл дүүртэл нь аягалах хандлагатай байдаг. Тэгвэл энэ яаж ч боломгүй зуршлаа болих амаргүй байвал хэрэглэж буй аяга тавгаа солиод үзье. Ингэхдээ болж өгвөл жижиг гүехэн аяга таваг сонгох хэрэгтэй. Нүдээр харахад их мэт харагдах боловч таны өмнө нь хэрэглэж байсан аяга тавагны хэмжээтэй харьцуулаад үзвэл таны нүүрэнд инээмсэглэл цацрах болно. 

Болж өгвөл хэмжигч хэрэглэцгээе!

Нүднийхээ таамгаар аягалан иймхэн идэхэд яав л гэж хэмээн өрийгөө тайвшруулан бодсон ч маргааш өглөө нь биеийн жингээ үзээд гутрах тохиолдол бишгүй л тохиолдож байсан байх. Тиймээс ч ихэнх хоолны дэглэм барьж буй хүмүүс өөрийгөө бага иддэг гэж боддог. Тэгвэл энэ алдаагаа дахин давтахгүйн тулд өнөөдрөөс эхлээд амандаа орж буй бүх зүйлээ хэмжиж үзэх зуршил суулгацгаая. 
Хорхой дарах амттан яагаад идэж болохгүй гэж!

Наран цэцгийн самар, алмонд зэрэг самарны төрлийг хорхой дарах амттангаар орлуулж болох юм. Энэхүү амттангаа жижигхэн саванд хийгээд гадуур явж байхдаа амттан авч идмээр санагдаад байвал урьдчилж бэлдсэн амттанаа гаргаж ирээд идвэл ямар вэ. 


Холбоо барих:  010-4370-3331
📩 w.mongol@pwj.co.kr
🎀 facebook page: Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлэг
🎀 web site : wonjinbeauty.com
🎀 hayg: 2line Gangnam station 10 gate Pagoda tower

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна