Нүдний давхраа хийлгэх үед юуг анхаарах ёстой вэ?


Нүдний давхраа хийлгэхдээ юуг анхаарах ёстой вэ?


Вонжин гоо сайхны нэгдсэн эмнэлэг нь тухайн хүний нүдний хэлбэр, арьсны зузаан нимгэн, арьсны сулралт зэргийг сайтар бодолцож байж нүдний давхраа хийдэг.
Сүүлийн үед өөрийн гоо сайхандаа анхаардаггүй хүн гэж байхаа больсны хирээр гоо сайхны мэс засал хийлгэхийг хүсэх хүмүүс ихэссэн. Хамгийн их хийлгэдэг мэс заслын төрөл болох нүдний давхраа нь бусад мэс заслыг бодвол төлбөр хямд эдгэрэх хугацаа богино тул багахан өөрчлөлтөөр гадаад үзэмжээ сайхан болгох боломжийг олгодог мэс ажилбар гэж хэлж болно. 

 Нүдний давхраа нь арьсны зузаан нимгэн ба арьс сулралт, нүдний эргэн тойрны өөхний хэмжээ ба булчингийн хөгжил зэргээс шалтгаалж зүсэлттэй ба зүсэлтгүй аргаар давхраа хийх эсэхийг шийддэг. 
Зүсэлтгүй давхраа нь суларч унжаагүй нимгэн арьстай хүнд илүү тохиромжтой мэс ажилбар бөгөөд нүдний зовхинд жижигхэн нүх үүсгэн тусгай зориулалтын утсаар давхрааг тогтоон оёдог арга юм. 
Харин зүсэлттэй мэс ажилбар нь эсрэгээрээ нүдний дээд зовхи зузаан, арьсны сулралт явагдаж унжсан зовхитой хүнд хийгдэнэ. Энэ ажилбар нь арьсны доорх өөхөн давхаргыг багасгангаа давхрааг үүсгэн оёдог бөгөөд ялангуяа илүүдэл өөх болон махыг авч өгснөөр өөрийн юм шиг цэвэрхэн давхраа бий болгодгоороо онцлогтой. 
Сэтгэл хангалуун үр дүнг мэдрэхийн тулд юун түрүүнд өөрт тохирсон мэс ажилбарын аргыг сонгох нь чухал бөгөөд нүдний мэс заслын арвин их туршлагатай  мэргэжлийн эмчээр хийлгэх хэрэгтэй.
Нүдний мэс засал хийлгэхдээ анхаарах бас нэг зүйл нь юун түрүүнд нүдээ том болгох гэлгүй, нүүрнийхээ ерөнхий балансад тохирсон хэлбэр хэмжээг бодолцож үзээрэй. Ялангуяа сүүлийн үед хэн дуртай нь нүдний давхраа оёдог болсноор оёдол нь тавигдсан, эсвэл нүдний хавдар нь буухгүй бүлцэн нүдтэй болсон хүмүүс маш ихээр ирж дахин мэс засалд орох болсон. Тиймээс давхраа хийлгэх гэж буй эмнэлгийн ажилтанаа ямар хүн байна, хир их туршлагатай хүн бэ гэдгийг сайтар судалж байж хийлгэхийг хүсч байна. Мөн таны сонгосон эмнэлэг ямар ямар эмнэлгийн багаж төхөөрөмж ашиглан хийж байна вэ гэдэг хүртэл бодолцож үзэх ёстой асуудал юм. 

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна