Эмтэй хамт хэрэглэж болохгүй хүнсний бүтээгдэхүүнүүд


Эмтэй хамт хэрэглэж болохгүй хүнсний бүтээгдэхүүнүүд











Өтгөн хаталын эсрэг эм ба сүү
Сүү нь хүчиллэг чанартай бүтээгдэхүүн учир ходоодны хүчиллэг байдлыг саармагжуулж өгдөг үйлчилгээтэй. Гэсэн хэдий ч нарийн бүдүүн гэдэс хүртэл очих ёстой өтгөн хаталын эмийг сүүтэй хамт ууснаар тухайн эмийг ходоодон дотор нь сүүтэй холилдон эмийн үйлчилгээг үгүй хийдэг байна. Зөвхөн эмийн үйлчилгээ үгүй болоод зогсохгүй гэдэс өвдөж хийгээр дүүрэх асуудлыг үүсгэдэг байна. Зөвхөн өтгөн хаталын эм төдийгүй антибиотикийн төрлийг эмийг ч мөн адил сүүтэй хамт ууж болдоггүй байна. Учир нь сүү нь антибиотикийн хүчин чадлыг саармагжуулж цусаар дамжин биеэр тархах ёстой эмийн хэмжээг багасгадаг байна.


Даралтны эм ба банана
Даралтны эмийг уухдаа калигаар баярлаг бананатай хамт хольж хэрэглэхээ болих хэрэгтэй. Учир нь даралтны эм нь шээс гадагшлуулах үйлчилгээг агуулдаг бодис нь биен дэхь калийг гадагшлуулахгүйгээр барьж тогтоодог байна. Энэ үед калигаар баярлаг бананаг идсэн тохиолдолд биен дэхь калигийн хэмжээ хэт ихсэж дотор муухай оргиж бөөлжис цутгах, бие хавагнах зэрэг сөрөг үр дагаварууд илэрдэг байна.

Сэтгэл гутрал, Судас нарийсалтанд уудаг эм ба бэрсүүт жүрж буюу grapefruit
Сэтгэл гутралын эмгэгийн үед уудаг эм мөн түүнчлэн судсан дахь өөхны хэмжээг багасгаж судас нарийсалтаас сэргийлдэг эмийг хэзээ ч битгий бэрсүүт жүржтэй хамт хэрэглэж байгаарай. Учир нь бэрсүүт жүржинд өндөр тунгаар агуулагдах Flavonoid бодис нь элгэний чухал үүрэг болох эм эмийн бүтээгдэхүүнийг хоргүйжүүлэх үйл ажиллагааг зогсоосноор тухайн эм эмийн бодис нь биед өндөр тунгаар хуримтлагдаж улмаар таны бие эмийн хордлогонд орох аюултай байдаг байна.


Сэтгэл гутралын эм ба дарс
Ихэвчлэн сэтгэл гутралын эмгэгийн үед хэрэглэдэг MAOls-н төрлийн эмийг дарс, пивотой хамт хольж хэрэглэх тохиолдолд даралт тань гэнэт ихсэж харвах аюул ч авч ирж болзошгүй байдаг. Учир нь MAOls нь дарс пивонд агуулагддаг Тирамин бодистой нийлснээр даралтыг гэнэт өсгөх сөрөг нөлөөтэй байдаг байна. Энэхүү Тирамин бодис нь зөвхөн дарс, пивонд агуулагдахаас гадна кимчи, бяслаг, хатаасан жимсэнд ихээр агуулагддаг тул сэтгэл гутралын эм хэрэглэж буй тохиодолд эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг хамт хэрэглэхгүй байхыг хичээгээрэй.


Холбоо барих: ☎ 010-4370-3331
📩 w.mongol@pwj.co.kr
🎀 facebook page: Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлэг
🎀 web site : wonjinbeauty.com
🎀 hayg: 2line Gangnam station 10 gate Pagoda tower

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна