Биенийхээ аль хэсэгт хэдэн насандаа мэс засал хийлгэвэл зүгээр вэ? – Мэс засал хийлгэхэд тохиромжтой нас?

Биенийхээ аль хэсэгт хэдэн насандаа мэс засал хийлгэвэл зохимжтой вэ? – Мэс засал хийлгэхэд тохиромжтой нас?

Биеийн хэсэг тус бүр мэс засал хийлгэхэд тохиромжтой нас байдаг гэдгийг мэдэх үү? Өнөөдөр та бүхэндээ мэс засал хийлгэхэд тохиромжтой насны талаар сонирхууляа.
Нүд: Нүдэндээ мэс засал хийлгэсэн шилжилтийн насны хүүхдүүдийг та бишгүй л харж байсан байх. Учир нь нүд хүний нүүрний эрхтэн дундаас хамгийн түрүүнд хөгжил нь явагдаж дуусдаг эрхтэн  учраас тэр юм. Ихэвчлэн бага сургуулийн 5,6р ангийн хүүхдээр авч үзвэл нас биенд хүрсэн хүнтэй харьцуулахад нүдний хэмжээний 90% нь хөгжиж томорсон гэж үздэг учраас нүдний мэс заслыг 13 наснаас хойш хийж болно гэж зөвлөдөг. 
Хамар: Харин хамарны хөгжил гүйцэд явагдаж дуусаагүй үед мэс засал хийлгэсэн тохиолдолд хамрын хэлбэр мурийх, бүргэд хэлбэрийн хамартай болох гэх мэт сөрөг нөлөө гарч болзошгүй байдаг. Иймд 16 наснаас хойш хамрын мэс засал хийлгэх нь зүйтэй байдаг. 
Нүүрний яс: Нүүрний хэлбэр өөрчлөх боломжтой нүүрний ясны мэс засал нь нүүрний бүх яс хөгжиж дууссаны дараа хийлгэх хэрэгтэй байдаг. Энэ мэс засал нь ясыг тайрч хийгддэг том мэс ажилбар учир ясны хөгжил гүйцэд явагдаж дуусаагүй үед хийх тохиолдолд ясны хэлбэр мурийх, тэгш бус хэмтэй нүүртэй болох аюултай байдаг. Мөн түүнчлэн өшөө ургах ёстой ясны ургалт зогсох гэх мэт сөрөг үр дагавар авч ирэх аюултай учир ясны хөгжил бүрэн зогсож насанд хүрсний дараа нүүрний ясны мэс ажилбар хийлгэх нь зохимжтой. 

Хөх: Шилжилтийн насан дээрээ яваа хүний хөхний хэлбэр хэмжээ нь байнга өөрчлөгдөж байдаг. Тийм ч учраас хөх гүйцэд ургаж дуусах насыг 18 нас гэж үздэг. Гэсэн хэдий ч зарим тохиолдолд хөхний хөгжил нь хэт их явагдсан аварга том хөхтэй охид юмуу эмэгтэй хүнийх шиг товойж ургасан хөхтэй эрэгтэй хүүхдийн хувьд хэдий шилжилтийн насан дээрээ байгаа ч гэсэн хөхний мэс ажилбар хийлгэж болдог. 

 Өөх соруулах: Өөх соруулах мэс ажилбарын хувьд ч мөн адил насанд хүрсний дараа хийлгэх нь зохистой байдаг. Учир нь шилжилтийн насан дээрээ байгаа хүүхдийн биен дэх өөх ба эд эс нь байнга томрон нэмэгдэж тэр чинээгээрээ биеийн хэлбэр нь өөрчлөгдөж байдаг учир энэ үед өөх соруулах мэс засал хийлгэх тохиолдолд биеийн хөгжил буруу тийш эргэх аюултай. Мөн түүнчлэн мэс ажилбарын дараа ч өөхний эс нэмэгдэн томорсноор сэтгэл хангалуун үр дүнд хүрэх боломжгүй юм.

Эцэст нь дүгнэхэд биеийн хэсэг бүр хөгжил нь гүйцдэг хугацаа өөр өөр байдаг хэдий ч болж өгвөл биеийн ерөнхийй төлөв тогтож төлөвшдөг нас 18 наснаас хойш мэс засал хийлгэх нь тохиромжтой.

Холбоо барих:  010-4370-3331
📩 w.mongol@pwj.co.kr
🎀 facebook page: Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлэг
🎀 web site : wonjinbeauty.com
🎀 hayg: 2line Gangnam station 10 gate Pagoda tower

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна