Зуны улирал ирлээ, харин таны илүүдэл үс зүгээр үү?


Зуны улирал ирлээ, харин таны илүүдэл үс зүгээр үү?
Урин дулаан зуны улирал ирэх нь хэдий сайхан боловч тэр хирээр санаа зовох асуудлууд бишгүй байдаг. Ялангуяа биеийн илүүдэл үсээ хусах юмуу ваксаар авах зэрэг нь мөнхийн стрессийг авч ирдэг. Тэгвэл энэ зун толгойны өвчин болсон биеийн илүүдэл үснээсээ бүр мөсөн салбал ямар бэ? Тиймээс би та бүхэндээ илүүдэл үс авах лазер эмчилгээний талаар товчхон хүргэхээр шийдлээ. 
Та өмнө нь биеийн илүүдэл үсээ авахын тулд сахлын хутгаар хусах, хөмсөг зулгаагчаар сугалж авах, өөрөө өөртөө ваксинг хийх зэрэг гэрийн аргаар илүүдэл үсээ арилгах гэж янз бүрээр л үзэж байсан байх. Гэвч эдгээр арга нь үсний ширхгийг улам өтгөн болгох төдийгүй арьсны гүнд байрлах арьсны нүхэнд бохир оруулж хар батга шиг толбонцор үүсгэх тохиолдол бишгүй байдаг. 
Нүүрний илүүдэл үс, суганы үс, хөл, гар тэр бүү хэл сүүлийн үед бүсгүйчүүдийн дунд эрэлт хэрэгцээтэй болоод байгаа бразил вакс буюу эмзэг эрхтэний эргэн тойрны илүүдэл үс гээд арилгах хэсэг их. Биеийн эдгээр хэсгүүдэд хийгддэг лазер нь хэд хэдэн төрөл байдаг боловч ихэвчлэн нийт 5 удаа 3-6 долоо хоногийн зайтайгаар хийж байж бүр мөсөн арилгадаг. Хэрвээ та зуны улиралд хийлгэж болох болов уу санаа зовж байж магадгүй юм. Та битгий санаа зовоорой. Зуны улирал ч гэсэн нарны тосоо сайн түрхээд яваад байхад энэхүү лазерийн эмчилгээг хийлгэх бүрэн боломжтой байдаг. 
캡션 추가
Манай вонжин эмнэлгийн арьс гоо заслын салбар нь Америкийн FDA-н зөвшөөрлийг авсан Cynosure компаний МРХ лазерийг ашигладаг бөгөөд илүүдэл үс арилгах лазерийн аппаратнуудын дундаас хамгийн ихээр хэрэглэгддэг аппарат гэж үзэж болно. Энгийн арьс гоо заслын салонууд нь ихэвчлэн Apogee гэх мэт дээр үеийн хямд аппаратийг ашигладаг болохоор 100 хувийн үр дүн хүлээгээд дэмий болов уу. 
Биеийн илүүдэл үс арилгах ажилбар нь ихэвчлэн 1хэсэгт 1-5 минут орчим шаардлагатай бөгөөд мэдээ алдуулалт хийх шаардлагагүй, арьсыг цочроохгүйгээр тайвшруулах үйлчилгээтэй күүлинг системтэй хамт хийгддэг учир мэс ажилбар хийлгэсэн арьсны хэсэг улайж халуу дүүгэх гэх мэт асуудлыг бүрэн шийдэх боломжтой. Ялангуяа энгийн салонуудаар суганы илүүдэл үс арилгах лазерийг хийлгэсний дараа тэр хэсгийн арьс харлаж харагдах тохиолдол байдаг. Харин манай эмнэлгийн хувьд илүүдэл үс арилгахаас гадна давхар арьс цайруулах эмчилгээ хамт явагддаг байгаа. Тэр бүү хэл суганы хэсэгтээ хэт их хөлсний булчирхайтайгаасаа болоод тухайн хэсгийн хөлс хэт их гардаг хүмүүст зориулсан ботокс эмчилгээг сонгон давхар хийх боломжтой байдаг тул сонирхоод үзээрэй. 
Илүүдэл үс арилгах, цайруулах, хэт их хөлрөлт арилгах ботокс эмчилгээ гээд бүгдийг нь хамтад нь хийлгээд энэ зуныг санаа зовох асуудалгүйгээр өнгөрүүлцгээе. 

Холбоо барих:  010-4370-3331

📩 w.mongol@pwj.co.kr
🎀 facebook page: Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлэг
🎀 web site : wonjinbeauty.com
🎀 hayg: 2line Gangnam station 10 gate Pagoda tower

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна