Нүүрний ясны мэс заслаас зүрхшээж байгаа боловч нарийн жижигхэн нүүртэй болмоор байна уу?

Нүүрний ясны мэс заслаас зүрхшээж байгаа боловч нарийн жижигхэн нүүртэй болмоор байна уу?


Хичнээн хөөрхөн нүд хамартай байсан ч нүүрний хэлбэр өргөн, хацарны хэсгийн өөх зузаан бол овортой тарган харагддаг. Гэвч нүүрний ясны мэс заслын өндөр төлбөр, бүрэн эдгэртэл зарцуулагдах урт хугацаа зэргээс болоод дорвитой шийдвэр гаргаж чадахгүй байгаа олон хүмүүс байгаа байх. Бид ийм хүмүүст зориулж нүүрний илүүдэл өөх соруулж суларч унжсан арьсыг чангалснаар жижигхэн нарийн нүүртэй болох болгох мэс ажилбарыг санал болгож байна.  
 
Энэхүү нүүрний өөх соруулах ажилбар нь нүүрний яс нь тийм том биш боловч зузаан хацар, давхар эрүү, зажлуур булчингийн хэсэг нь ихээр хөгжсөн хүмүүст тохиромжтой бөгөөд мэс ажилбарын дараа V  хэлбэрийн нарийн эрүүтэй болох боломжтой.
Дараах хүмүүст тохиромжтой. Үүнд: 
1. Нүүрний яс нь том биш боловч том өргөн нүүртэй харагддаг
2. Тураах янз бүрийн арга хэрэглээд ч нүүрний хэсгийн өөх арилахгүй байх
3. Бие болоод нүүрний өөхний харьцаа зөрүүтэй байх
4. Нүүрний яс тайрах мэс заслын дараа болон арьс ихээр унжиж суларсан тохиолдол
5. Арьсны чанга байдал алдагдан доошоо суларч унжсан тохиолдолд

Нүүрний өөх соруулах ашигладаг соруул нь биеийн бусад хэсгийн өөхийг соруулдаг соруулнаас хэд дахин жижигхэн нимгэн соруулыг ашигладаг учир мэс ажилбарын дараа сорви үүсэх болов уу гэж санаа зовох шаардлагагүй. Мөн түүнчлэн мэс ажилбар хийлгэсний дараа шууд өдөр тутмын амьдралдаа эргэн ороход асуудалгүй байх болно.
Гэвч хүн бүрийн нүүрний ясны хэлбэр, өөхний тогтоц,нүүрний булчингийн байрлал зэрэг нь харилцан адилгүй байдаг тул олон жилийн туршлагатай мэргэжлийн эмчийн хяналтан доор өөрийн онцлогт тохирсон ажилбарыг хийлгэж байж сэтгэл ханамжийг мэдрэх боломжтой.

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна