Хэтрүүлсэн тураах дэглэм муу үр дагавар байх болов уу?

Хэтрүүлсэн тураах дэглэм муу үр дагавар байх болов уу? 


Сайхан бие галбираа хадгалах гэж удаан хугацаагаар дэглэм барьдаг хүмүүс эрүүл мэндэд муу үр дагавар гарчих вий дээ гэж санаа зовох үе байдаг. 
Хэт өлсөх, хүч шаардсан спорт нь эрүүл мэнд сайнгүй нөлөө үзүүлнэ. 
Хэтрүүлэх нь доорх муу дагаврыг дагуулах магадлалтай учир анхаарал тавиад уншаад үзээрэй. 

1. Цус багадалт 


Эмэгтэй хүн сарын тэмдэг ирэхэд өөрөөсөө 30мг төмөр алддаг учир хэт өлсөх юмуу хүчтэй дасгал хийхэд төмрийн дутагдалд орж цус багадалт явагддаг. 

2. Чих шуугих 


Клори багатай хүнс удаан хэрэглэвэл толгой эргэж чих шуугих үзэгдэл гардаг. 
Хэрвээ ийм зүйл илэрвэл даруй хоолны дэглэмээ шинэчлэх хэрэгтэй. 

3. Цөсний чулуу


Өөх тосны хэрэглээ хэт багасаад ирвэл цөсний шүүс хэт хуран өтгөрөөд чулуужин цөсний чулуутай болдог. 

4. Хаван 


Тэжээлийн бланс алдагдаад ирэхээр хүний биед хэрэгтэй усны хэмжээ зохицолоо алдан амархан хавагнаж эхэлдэг. Хэт өлсөж байгаад ихээр идэхэд хаван улам ихэсдэг. 

5. Ходоодны үрэвсэл, хоолны шингэц муудах 


Байнга өлсөглөн байвал стрэсснээс гаралтай ходоодны үрэвсэл, улаан хоолойн үрэвсэл зэрэг үүснэ. Хоол идэх багасаад ирэхээр ходоодны гүрвэлзэх хөдөлгөөн багасан шингэц муудан өтгөн хатдаг. 

6. Үе мөч өвдөх 


Хүнд жинтэй хүмүүс хүчтэй дасгал хөдөлгөөн хийвэл үе мөчний ачаалал нэмэгдэн нуруу, өвдөг зэрэгт үрэвсэл үүсэх явдал ихэснэ. 

7. Ясны сийрэгжилт 


Залуу эмэгтэйчүүд нэг хоолоор дагнасан дэглэм баривал кальцийн дутагдалд орж яс сийрэгжилт явагддаг. 

8. Шээс задгайрах 


Шээс задгайрах өвчин ихэнхээ хүүхэд гаргасан эмэгтэйчүүдэд илэрдэг. 
Гэвч сүүлийн үед хүүхэд гаргаагүй дөнгөж 20 гарч байгаа охидод ихээр илрэх болсон. Шалтгаан нь өөрийнхөө хүчнээс хэтэрсэн спортоор хичээллэх явдал юм. 
Ялангуяа булчин их ашигладаг усанд сэлэх, дугуй унах, дугуйтай бүжиг гэх мэт 







Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна