Эрүү нүүрний мэс заслын дараа хийгддэг мэс засал

Эрүү нүүрний мэс заслын дараа хийгддэг мэс засал


Буруу зуулт болон эрүүний гажигаа засах гэж эрүү нүүрний мэс засал хийлгэдэг. 
Мэс заслын дараа зуулт зөв байрлалдаа ороод, нүүрний хэлбэр засагдаад ирэхээр өөр төрлийн мэс засал хийлгэхийг хүссэн хүмүүс багагүй. 

Шалтгаан нь шинэ төрхөндөө тааруулж өөр мэс засал хийлгэх



Турсны дараа хувцас томддог шиг яс жижигсээд ирэхээр хоосон зай үүсэж арьс илүүдэж харагддаг. 
Ялангуяа дээд доод эрүүний хагалгаа хийлгэсний дараа хамрын мэс засал хийлгэдэг. 
Жижиг болсон нүүрэн дээр хамар томсож харагддаг. 


1. Хамрын мэс засал 
Эрүү нүүрний мэс заслын дараа нүүр жижигсэж нарийхан болох ба нүүрний төв хэсэгт байрлах хамар түүнтэй зохицохгүй байх хүмүүс бий. Энэ бол байж болох үзэгдэл юм. 
Ингэхээр шинэ төрхөнд тохируулан хамрын мэс заслыг хийж өгнө. 


Хамрын мэс заслыг эрүүний мэс заслаас хойш 2-3сарын дараа хийлгэх нь тохиромжтой. 


2. Арьс таталт 
Эрүүний мэс заслын дараа сул үлдсэн арьс 6сар - 1жилийн дотор чангарч татагддаг. 
Гэхдээ хувь хүний онцлогоос шалтгаалан арьс чангарахгүй хүмүүс ч байдаг. 
Энэ тохиолдолд арьс татах мэс заслыг хийлгэж болно. 

Хэт их унжсан бол утсан таталт зөвлөдөг ба унжилтын хэмжээнээс шалтгаалан төрөл бүрийн таталтын эмчилгээ хийлгэх боломжтой. 

Таталт гэхээр настай хүмүүс хийлгэдэг гэсэн нийтлэг ойлголт явагддаг. Гэхдээ эрүүний мэс засал хийлгэсэн 20-30 насныхан утсан таталт хийлгэж болно. 
Мөн нүүрний илүүдэл мах өөхийг арилгах эмчилгээ хийлгэдэг. 


3. Давхар эрүүний өөх авах 
Эрүү нүүрний мэс заслын дараа давхар эрүү үүсэх магадлалтай. Иймээс үүссэн өөхийг соруулан авч арьс чангалах лазер эмчилгээг хамт хийж өгнө. 
Ингэснээр мэс заслын үр дүн бүрэн харагдаж нүүр жижиг харагдана. 






Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна