Гоо сайхны мэс ажилбарын муу үр дагавар ба түүнийг эмчлэх арга

Гоо сайхны мэс заслын муу үр дагавар ба түүнийг эмчлэх арга



Филлэр ботокс гэх мэт тариан эмчилгээ сүүлийн үед ихээр хийлгэх болсон. 
Гоо сайхны мэс заслыг үнэ хямд, богино хугацаанд хийх боломжтой учир моод болоод байгаа. 
Өвдөлт ихтэй биш учир наркоз хийх хэрэггүй. 
Гэхдээ эдгээр эмчилгээг хийлгэхэд заавал анхаарах ёстой зүйлүүд бий. 
Энэ нь зөвшөөрөл авсан албан ёсны бүтээгдэхүүн, мэргэжлийн эмч эмнэлэг юм. 


Хямд гэхээр нь сайн асууж зөвлөгөө авахгүй хийлгэчихсэн хүмүүс их бий. 
Хүний биед орж байгаа гадны биет болохоор таарч тохирохгүй тохиолдол байх учир аюулгүй бүтээгдэхүүн гэдэг хамгийн чухал. 
Харамсалтай нь дээрх гадны биет ороод таарахгүй үрэвсэл үүсэх, арьс гэмтэх зэрэг муу үр дагавар гарсан хүмүүс их байдаг.
Энэ үед ямар арга хэмжээ авах вэ? 


Вонжин эмнэлэг дээрх хүмүүст зориулан гадны биет авах тасгийг ажиллуулдаг. 


Энэхүү тасаг нь нүүр болон биед гадны биетээс болж үүссэн үрэвсэл зэргийг цэвэрлэж эмчилгээ хийж өгдөг. 
Нүүрэнд гарсан өөрчлөлтыг аль болох хуучны хэлбэрт нь оруулан дахин үрэвсэл үүсгэхгүй болтол нь эмчилэх бидний зорилго байдаг. 


Эмчилгээний бус зориулалтын бүтээгдэхүүн: 
Базелин, үйлдвэрийн зориулалтын шингэн силкон, үйлдвэрийн зориулалтын филлэр, парафин, зөвшөөрөлгүй гель ботокс, хууль бус коллаген гэх мэт нь хаанаас ямар гарал үүсэлтэйг мэдэж болохгүй учир маш аюултай. 

Эмчилгээний зориулалтын бүтээгдэхүүн: 
Таталтын зориулалттай утас, бүх төрлийн имплант, уусдаг филлэр, FDA зөвшөөрөл авсан хугацаа нь дуусаагүй бүтээгдэхүүн. Мэдээж зөвшөөрөл авсан бүтээгдэхүүн ч гэсэн хувь хүний онцлогоос шалтгаалан хийлгэсний дараа асуудал үүсч болно. 
Ийм тохиолдолд ч манай тасгаас эмчилгээг хийж өгдөг. 



Эмнэлгийн зөвшөөрөлгүй газар хууль бус силкон, парафин тарилга хийлгэсэн, имплант суулгуулсны дараа үрэвсэл үүссэн 


Гадны биетийг авсны цэвэрлэж авсны дараа тухайн хэсэгт өөрийн өөх юмуу зориулалтын бүтээгдэхүүн ашиглан нөхөж өгнө. 
Гоё сайхан болох чухал ч аюулгүй байдал хамгийн чухал юм шүү. 







Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна