Skip to main content

Жингээс хасахын тулд ус сайн уух хэрэгтэй





Хамгийн амархан юм шиг хэрнээ хамгийн хэцүү зүйл бол "ус уух" юм. 
Хүний биеийн 70% ус эзэлдэг гэдгийг бүх хүн мэддэг байх. 
Үүнээс үзвэл хүний биед ус ямар их хэрэгтэйг харуулж байна. 

Ус нь хүний биеээс хорт бодисыг гадагшлуулан биеийн жин хасахад тус болдог. 
Өнөөдрийн блогтоо биеийн жин хасахад ус ямар тустай талаар мэдээлэл оруулж байна.

"Ус уух зуршил" 
Ус ууна гээд бөөнөөр нь их хэмжээгээр уухаас илүү бага багаар олон давтамжтай уух сайн. 
Мөн хоол идээд шууд уулгүйгээр хооллохоос өмнө уух нь турах гэж байгаа хүмүүс тустай. 


"Ус уух хэмжээ" 
Өдөрт багадаа 2л дээш ус уух нь сайн. 2л гэж бодохоор барагцаа авахад хэцүү байгаа бол шилэн аягаар 8 удаа ууна гэж бодоход болно. 
Ялангуяа турах гэж байгаа хүмүүс дээрх хэмжээг барих нь чухал. 
Өөхийг шатаагч нэг хүчин зүйл бол ус юм. Ус их уух хэмжээгээр өөх шатдаг. 
1л ус уухад шээс болж гадагшлах хүртэл зарцуулагдах энергийн хэмжээ 50kcal байдаг. 


Ус уусан ч таргалдаг гэж ярьдаг хүмүүс анзаараад байгаарай. 
Та хангалттай ус уухгүй байгаа биш биз? 

Чийг дутаж байгаа тархи буруугаар ойлгож өлсөж байгаа мэдрэмжээр хүлээж авах тохиолдол байдаг. 
Иймээс ус уугаад болох байтал баахан хоол идээд эхэлдэг. 

"Эрүүл ус"


Ус их уух нь арьсны эрүүл мэндэд нөлөөлдөг. 
Чийг нь арьсыг толигор гөлгөр болгодог.
Арьс хуурайшиж сөрвийж босох нь чийг дутсантай холбоотой. 


Ус сайн ууснаар биед хурсан хорт бодис гадагшилдаг учир эрүүл мэндэд хүртэл сайн. 

Та тураах үйлчилгээний талаар Вонжин гоо сайхны эмнэлэгийн доорх утсаар мэдээлэл аваарай. 

Дэлгэрэнгүй мэдээлэлийг доорх хаягаас авна уу.
E-mail: w.mongol@pwj.co.kr 
Phone:82-10-4370-3331 
Mobile: +82-10-4370-3331(viber) 
Kakao talk: wonjinmn





Comments

Popular posts from this blog

Эмэгтэйчүүдийн косметик хагалгаа

Эмэгтэйчүүдийн косметик хагалгаа 
Эмэгтэй хүн өөрийн гадаад гоо сайхандаа анхаархаас гадна дотоод гоо сайхандаа анхаарах хэрэгтэй байдаг. 
Ерөнхийд нь Вонжин эмнэлгийн эмэгтэйчүүдийн косметик мэс заслыг 4 хуваана.
1. Үтрээний мэс засал
2. Бэлгийн уруул засах мэс засал
3. Хэлүүний мэс засал
4. Жи цэг сэргээх мэс засал
Өнөөдөр Үтрээний мэс заслын талаар танилцуулья.




Үтрээний мэс заслыг төрөлт хөгшрөлт, таргалалт зэргээс шалтгаалан үтрээ сунаж томордог. Иймээс үтрээг лазер аппарат ашиглан сунасан хэсгийг багасган, гэмтсэн аарцагны булчинг хэлбэрт нь оруулсан засаж өгнө. Ингэснээр бэлгийн дур ханалт нэмэгдсэн эмэгтэй та өөртөө итгэх итгэлээ дахин олж авах болно.
Мэс заслын дараах үр дүн



Мэс заслын төрөл
Аарцагны булчин оёх

Хацрын шанааны мэс ажилбарын дараах бодит сэтгэгдэл

Хацрын шанааны мэс ажилбарын дараах бодит сэтгэгдэл
Сайн байцгаана уу
Одоогоос 1хан жилийн өмнө хацармаа нэрээр хочлуулдаг байсан хүн байна хэхэ Та бүхэнд өөрийн мэс заслын түүхээ дэлгэрэнгүй тайлагнахаар шийдлээ
Хамгийн анх 2жилийн өмнө нүдний урд сэтэлгээг давхраатай хамт хийлгэж байлаа Үнэндээ мэс засал хийлгээд их хөөрхөн болно гэж төсөөлж байсан боловч санаанд нийцээгүй

6сарын дараа хамар өндөрлөх мэс ажилбар хийлгэсэн Хамраа өндөрлөх юм бол нүүр төвлөрөөд жижиг царайтай харагдах байх гэж горьдсоных л доо Гэвч том хацрын ясан дээр хамар өндөрлөж боссоноор их ширүүн царайтай харагддаг болсон

Ингээд эцсийн сонголт хацрын шанааны ясаа багасгахаар шийдсэн Олон эмнэлгүүдээс шигшиж Вонжин гоо сайхны эмнэлгийг сонгосон Учир нь миний хүндэлж явдаг жүжигчин Вонжин гоо сайхны эмнэлэгт адил төрлийн мэс ажилбар хийлгэсэн болохыг мэдсэн хэхэ
 Мэс засал хийлгээд 3дахь хоног Үнэндээ өмнө нь мэс засал хийлгэж байсан болохоор тэгж их айж сандраагүй Эхлээд нүдний мэс ажилбарыг хэсэгчилсэн мэдээ алдуулах тариага…

Хэрхэн хурдан хугацаанд хөлөө нарийсгах вэ

Хэрхэн хурдан хугацаанд хөлөө нарийсгах вэ
Орчин үед гоё хөлтөй болох гэсэн олон эмэгтэйчүүд байдаг. Бүдүүн зузаан хөлтөй эмэгтэйчүүд дор хаяж нэг удаа ч гэсэн хөлөө нарийлгах гэж бодож хичээж үзсэн байдаг. Зузаан бүдүүн хөлтөй бол бие барисан хувцас юбка өмсөхөөс их санаа зовдог. Гадаад үзэмжээс гадна яваандаа өвдөг, хөлийн шагай хэсгээр даац хэтрэн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Ингээд өнөөдөр та бүхэндээ хөл хэсгээрээ хэрхэн турах вэ талаар зөвлөгөө өгье.
1. Байнга турж таргалаад байна уу? Жингээ хэрхэн барих вэ
Хурдан хугацаанд турж таргалаад байгаа шалтгаан нь тогтсон жингээ бариж чадахгүй байгаатай холбоотой байдаг. Тэгвэл жингээ барих болон хоолны дэглэм барих ямар уялдаа холбоотой вэ?
Эзгүй арал дээр 1 сар амьдарсан хүн 80кг-аас 60кг болтолоо турсан байдаг. Тэгвэл энэ хүн дахин хотод ирээд 60кг биеийн жингээ бариж чадах уу?
Бариж чадахгүй. Хоол идээд эхлэхээр мэдээж дахин таргалаж эхлэх болно. Хүний бие дор хаяж 6 сар нэг жингээ баривал тэр жингээрээ байдаг. 6 сарын дотор …