Нүүрний өөх арилгах тариа

 Нүүрний өөх арилгах тариа 

Өөх хайлуулах тариа гэж юу вэ?



Өөх хайлуулах тариа нь унжсан хацар, давхар эрүү, чихний доор унжсан арьс зэргийг хайлуулах тариа юм. Өөрт хэрэггүй өөхийг хайлуулсанаар нүүрний хэлбэр нарийсч арьс чангарах үйлчилгээг үзнэ. Тарианы аргаар хийх учраас сорви үлдэхгүй, мөн хавдахгүй учраас энгийн амтдралдаа хурдан орох боломжтой.
Өөх хайлуулах тариа хийх цаг 3минут орчим болох бөгөөд, завгүй ажил хэрэгч хүмүүс мөн оюутнууд ч бас тариулах боломжтой. Өөх хайлуулах тарианы найрлага нь баталгаат эмийн бүтээгдэхүүн учраас хүний биед элдэв хор нөлөөгүй.




Өөх хайлуулах тариаг хэн хийлгэвэл зохимжтой вэ?

Эрүү хэсгээрээ нарийн Vхэлбэр, жижиг нүүртэй болохыг хүссэн хүн
Нүүр, чихний доор, давхар эрүү гэх газар өөх ихээс болж  том нүүртэй, бандгар харагддаг хүн
Өөх ихтэйгээс болж том бандгар нүүр, дөрвөлжин царайтай харагдаж байгаа хүн
Нүүр бүхэлдээ өөх ихтэй, суларч унжсан хүн

Мэс ажилбарын зарчим



Өөх хайлуулах тариа нь цусны эргэлтийг хурдасгаж өөх болон биеэн дэх илүүдэл хог шаарыг гаргаж өгдөг бөгөөд өөрийн хүссэн хэсэгт тарьж хийдэг мэс ажилбар болно.
Ингэж тарьсанаар өөх болон биеэн дэх илүүдэл хог шаарыг гадагшлуулж нүүрний хэлбэр нарийсах үр дүнг үзэж болно.
1удаагийн тариа хийлгэснээр үр дүнг үзэх боломжтой ч, хүн хүний өөхний хэмжээнээс хамаарч өөр байна. Ерөнхийдөө 1~3удаа хийвэл V-line болон нүүр багассан үр дүнг үзэх болно.


Мэс ажилбар хийх хэсэг




Мэс ажилбарын үр дүн


1. Нүүрний хэлбэр засах мэс засал болон Өөх хайлуулах тариаг хооронд нь харьцуулах нь





* Өөх хайлуулах тариа нь нүүрэн дэх илүүдэл өөх, биеэн дэх илүүдэл хог шаарыг тарианы аргаар гаргах мэс ажилбар бөгөөд нүүрэндээ хацар, өөх ихтэй хүн хийлгэвэл илүү зохимжтой.
Мэс ажилбарын дараа шууд энгийн амьдралдаа орж болох бөгөөд хавдах, хөхрөхгүй учраас завгүй оюутан, ажилтанууд хийлгэхэд тохиромжтой. Харин нүүрний яс, ясны хэлбэр тэр чигтээ том дөрвөлжин бол өөх хайлуулах тарианаас илүүтэйгээр нүүрний хэлбэр засах мэс заслыг хийлгэх нь зөв.

2. Өөх хайлуулах тарианы үр дүн

01. Нүүрний мах багасаж, нүүр жижгэрэх үр дүнг үзнэ.

02. Чихний дор суларч унжсан өөх багасаж нүүний хэлбэр цэгцтэй болно.

03. Эрүү илүү тодорч нарийхан нүүртэй болно.

04. Мэс заслын үр дүн 1~2жил үргэлжилнэ.















Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна