Өөртөө тохируулж утсан таталт хийлгэцгээе

Өөртөө тохируулж утсан таталт хийлгэцгээе


Ямар ч эмэгтэй хүн наснаасаа залуу илүү хөөрхөн харагдахыг хүсдэг. 
Үүнийг дагаад анагаах ухаан төрөл бүрийн аргаар залуужуулах эмчилгээг гаргаж ирж байдаг. 
Аюулгүй хэрнээ үр дүн шууд нүдэнд үзэгдэх утсан таталт төрөл бүрийн аргаар хийгдэх болсон. 
Таталт гэхээр хүмүүс 30 гараал хийлгэдэг гэсэн ойлголт ихтэй байдаг. 
Гэвч одоо үед 20 хэдэн настай хүмүүс ч арьс татах мэс ажилбар хийлгэж эхэлсэн. 


Яагаад 20 нас гараад утсан таталтыг сонирхож эхлэв. 
1. Утасны төрөл асар олон болж өргөшсөн. Нүүрний унжилт, хувь хүний онцлог гэх зэрэгт тохирсон утсыг олж ажилбар хийх нь хамгийн үр дүнтэй. 
Хайлдаггүй утас нь бодитоор арьсны унжилтыг барьж, хайлдаг утас нь коллаген эластин үүсгэн арьсны өнгийг засаж өгдөг. 


2. Утсан таталт нь яс тайрах юмуу арьс зүсэж авах мэс заслыг бодвол маш хялбар хэвийн байдалд буцаад хурдан ордог. 
Ялангуяа удаан хугацаагаар амарч чадахгүй хүмүүст хамгийн тохиромжтой. 
Маш жижиг нүхээр дамжин утас орж арьсыг татаж өгдөг учир нүүр жижигсэхээс гадна арьс чангарах үр дүнг үзнэ. 
Мөн хийлгэсний дараа нүүрий хөдөлгөөнд ямар нэгэн хувирал орохгүй. 


3. Хийлгэсний дараа үр дүн болон барих хугацаа зэрэгт хүмүүс сэтгэл ханамжтай байдаг. Нэг удаагийн эмчилгээгээр 2-3жилийн үр дүнг үзнэ. 
Тэглээ гээд 2-3жилийн өнгөрсний дараа арьс буцаад унжихгүй бага багаар сулралт өгч эхэлдэг. 


Мэдээж амархан хагалгаа гэж хэлж байгаа ч мэргэжлийн эмч эмнэлэгт хандах хэрэгтэй. Хийлгэсний дараа 2-3 хоногт утас байрлалаа олж суухын тулд эгц дээшээ харж унтах нь чухал. 7 хоногийн турш үрэвсэл үүсгэх архи тамхи хэрэглэхгүй байх. 










Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна