[Бодит түүх] Офис ажилтан залуугийн мэс заслын түүх

[Бодит түүх] Офис ажилтан залуугийн мэс заслын түүх



Нэр : Ли Хюү Жэ
Мэргэжил : Офис ажилтан
                                                                   Мэс засал : Урд эрүү, нүд, хамар, өөх суулгалт




[Мэс заслын өмнө]
Жоохон сандарч байгаа ч бүтэн наркозанд анх удаа орох гэж байгаа над шиг хүнд мэдээжийн асуудал биз. Хагалгаа хийлгэвэл сар орчим хүмүүстэй уулзаж чадахгүй байх гэж бодоод найз нартайгаа уулзлаа. Хагалгаа хийлгээд шал өөр болоод гарч ирнээ. 



[7 хоногийн дараа]
За арай гэж хамрынхаа утаснаас салах өдөр! Аялалаар явах гэж байгаа юм шиг л догдолж байна шүү. Арай эрт гарсан болоод тэрүү эмнэлэг дээр 30 минутын өмнө очилоо. Хаван буулгах тариа гээд нүүрэн дээр 10удаа хатгууллаа. Хамар дээр тависан хамгаалалтыг авч хаван ихтэй байна гээд хурсан цусыг нь соруулж авсан. Өнөөдөр цусны шинжилгээ өгсөн чинь витамин дутагдсан байна гээд шим тэжээлтэй хоол хүнс идээрэй гэж зөвөлсөн. 



[14 хоногийн дараа]
Хагалгаанд ороод аль хэдийн 14хоног өнгөрчихлөө. Эмнэлэгээс хавангийн эмчилгээ сайн хийж өгсөн болоод тэрүү хаван ч өдөр ирэх тусам сайн бууж байна. Гэхдээ хөхрөлт бага зэрэг байгаа ч нүдэнд өртөхөөр тод бол бишээ. Бас 3 долоо хоногийн дараа мах идлээ. Мэдээж эрүүл үеийнх шигээ сайн зажлаж чадахгүй ч сайхан байлаа. Хаван буугаад улам царайлаг болоод сэтгэл сайхан байна. Хаван хурдан буугаасай. 



[1 сарын дараа]
Энэ долоо хоногт надад маш олон үйл явдал тохиолоо. Толинд өөрийгөө харах болгонд царайлаг болж байгаагаа мэдэрч, ажилдаа орохоосоо өмнө ойр зуурын цагын ажил хийж эхэлсэн, үсээ ч засууллаа. Жижиг нүүртэй болсон ч яаж ч байсан зохиж байна гэх юм. Ямар нэг юм хиймээр санагдаад дотор загтнаад байнаааа. 
Юу ч хийсэн болох юм шиг амжилттай болох юм шиг санагдаад байна. 



[3 сарын дараа]
Мэс засал хийлгээд 3сар өнгөрчихлөө. Хаван ихэнх нь буусан ч хурдан буулгах гээд нүүрний өөх хайлуулдаг тариа тариулсан. Тэгсэн чинь бүүр нарийхан болоод ирлээ. Уулзаж чадаагүй найз нартайгаа уулзаад хагалгаа хийлгэсэн гэхээр бүүр гайхаад. Ямар хурдан эдгэрдэг юм гээд гайхсан л хүмүүс аль эмнэлэг юм гээд асуусан л хүмүүс байна. Нэг найз маань хамар, эрүүний мэс засал хийлгэсэн гээч. 







Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна