Ботоксны талаар санаа зовоодог асуултууд

Ботоксны талаар санаа зовоодог асуултууд 




Ботоксыг тогтмол тариулвал арьс суларч унжих уу?

Ерөнхийдөө ботоксын үйлчилгээ барих чадвар 6сараас дээш байдаг учраас хүссэн үедээ тариулах боломжтой юм.
Хамгийн гол анхааралдаа авах зүйл бол ботокс хийх тунгийн хэмжээ болон тариа хийлгэх хоорондын хугацаа юм.
Нэг удаа хийхдээ их хэмжээгээр хийх биш 6сарын зайтай 3-4удаа хийлгэвэл үр дүнгээ удаан барьж өөрийн мэт байна.
Их тунгаар тарихгүй аюулгүй хүрээнд таривал арьс унжих эсрэг гаж нөлөө гарахгүй.




 Ботокс тариулбал эсрэг гаж нөлөө үзүүлэхгүй юу?

Сүүлийн үед ботокс тарианы сөргө муу талыг ярих алдартан одууд ихэссэн, энэ нь дан ганц ботоксоос болсон гэж хэлэхэд хэцүү юм.
Ихэнх нь өөрийн шуналаас болж тунг хэтрүүлэх юмуу хууль бусаар тариулсанаас болж үүссэн тохиолдол байдаг.
Ямар ч эмчилгээ адилхан боловч ботоксын тунг хэтрүүлж таривал хор болж, тааруулж таривал аюулгүй баталгаатай өндөр үр дүнг үзэх эмчилгээ болно.
Ботокс тариа нь их энгийн мэс ажилбар боловч мэргэжлийн эмчээр хийлгүүлэхгүй бол их хэмжээгээр хавдах юмуу нүд хуурайших өвчиний шинж тэмдэг илэрнэ.

Тиймээс үнийг харах биш жинхэнэ ботокс тариа мөн эсэхийг, мэргэжлийн эмч мөн эсэхийг шалгах нь юу юунаас илүү чухал.

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна