Суулгасан өөхөө хэрхэн удаан байлгах вэ?

Суулгасан өөхөө хэрхэн удаан байлгах вэ? 



Өөх суулгах мэс засал хийлгэсний дараа, суулгасан өөхөө удаан хадгалахын тулд мэс заслын дараах арчилгаа маш чухал. Мэс заслын дараа хаван буулгах нь чухал ч, суулгасан өөх сайн шингэж үр дүнгээ үзүүлэх нь бас чухал юм. Нүүрэнд суулгасан өөх нь 100% үлдэх биш, хаван буух явцад шингэж алга болдог. Өөх суулгах мэс заслын дараа хэрхэн яаж арчилсанаас хамаарч, мэс заслын үр дүн хамаарна.



1. Суулгасан өөхөнд цочирол өгөхгүй байх хэрэгтэй.

Өөх суулгах хэсэг дух, хацар, урд талын шанаа, эрүү бөгөөд нүүрний хамгийн их гар хүрдэг хэсэг юм. Тиймээс өөх суулгасны дараа гараараа хүрэх юмуу оролдохгүй байх хэрэгтэй.
Нүүрэнд суулгасан өөх нь нүүрэнд бүрэн сууж, нүүрнээс шим тэжээл аваад эхэлбэл бөмбииж гарч ирсэн хэлбэрээ удаан хадгалдаг. Суулгасан өөх бүрэн сууж өгтлөө 14-1сар болох бөгөөд, энэ үед өөх суулгасан хэсгийг хүчтэй үрэх, маажих, оролдвол өөх хайлж алга болдог.
Аль болох өөх суулгасан хэсгийг оролдохгүй байвал өөх сайн суух бөгөөд, цэгэн массаж хийлгэхээс зайлсхийж, энгийн үед нүүрээ юманд цохих шүргэхгүй байхаар болгоомжлох хэрэгтэй. Хэрвээ эрүүндээ өөх суулгасан бол эрүүгээ тулахгүй байх хэрэгтэй.

2. Турах дэглэм барих нь өөхний амьдрах чадварыг багасгадаг.

Хэт их тураах дэглэм барих нь өөхний амьдрах чадварыг багасгах шалтгаануудын нэг нь болж өгдөг. Өөх суулгах мэс заслын дараа, тэжээллэг хоол сайн хэрэглэснээр суулгасан өөхний амьдрах чадварыг дээшлүүлэхээс гадна өөх авсан хэсгийн нөхөн төлжилтийг хурдасгаж өгдөг.



3. Өөх суулгасны дараа хатуурсан хэсэг байвал? Массаж хийж яасан ч болохгүй!

Өөх суулгаснаас хойш эхний хэсэгт суулгасан хэсгээр хатуурахр, инээх болон ярихад, мөн нүүрээ хөдөлгөхөд таталдаж болно. Энэ нь нүүр хавдаснаас болж илэрч байгаа энгийн үзэгдэл учраас зориуд хатуурсан хэсгийг зөөллөх гэж массаж хийж яасан ч болохгүй. Дээр хэлсэнчлэн, өөх суулгасны дараа мэс заслын хэсгийг оролдохгүй байх хэрэгтэй бөгөөд, хэрвээ цочирол их өгвөл өөх овгор товгор болох, мөн өөх уусж алга болох магадлалтай учраас аль болох нүүрэндээ хүрэхгүйгээр хаванг буулгах хэрэгтэй.

4. Архи, Тамхи нь эдгэрэлтийг удаашруулдаг.

Архи, тамхи нь ганцхан өөх суулгах мэс заслаас гадна ямар ч мэс засал байсан уухгүй байх хэрэгтэй. Ерөнхийдөө архи, тамхи нь мэс заслын дараах эдгэрэлтийг удаашруулж, үрэвсэл үүсгэх магадлал өндөр байдаг. Мэс заслаас хойш 1сар архи, тамхи хэрэглэхгүй байх хэрэгтэй.

5. Хэт хүнд төрлийн дасгалыг 1сар хийхгүй байх хэрэгтэй.

Өөх суулгах мэс заслын дараа хөнгөн салхинд гарч алхах нь эдгэрэлт, хаван буухад тустай. Харин хэт хүнд төрлийн дасгал, жишээлбэл гүйлтийн заман дээр гүйвэл нүүрэнд ачаалал өгөх учраас өөх нүүрэнд бүрэн суух 1сарын дотор дасгал хийхгүй байх нь чухал. Өөхний амьдрах чадварыг сайжруулахын тулд нүүрэнд ачаалал өгөх юмуу цочирол өгөхгүй байх хэрэгтэй.













Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна